Дорнод аймагт гарсан гал түймрийг унтрааж байсан аврагчид харамсалтайгаар амь насаа алдсанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эмгэнэл илэрхийллээ.
Ерөнхий сайд эмгэнэлдээ “Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтрааж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурван гал сөнөөгч амиа алдаж, зарим аврагч түлэгдэн, эрүүл мэндээрээ хохирлоо.
Аврагчдын гэр бүл, ах дүү, найз нөхөд, онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байна.
Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эд хөрөнгө, газар нутгаа алтан амиараа авран хамгаалсан зоригт хөвгүүдээрээ эх орон, ард түмэн нь үргэлж бахархан дурсаж байх болно” гэжээ.