УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Д.Сугар /УИХ-аас нэр дэвшүүлсэн/ болон Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлж байгаа Т.Лхагва нарын асуудлыг хэлэлцэв.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт тавьж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, нийгмийн даатгалын сангийн мөнгийг татвараас чөлөөлөх шийдвэр УИХ гаргаад байтал ҮХЦ үүний эсрэг шийд гаргасан байгаа, түүнчлэн нөгөө ”гулсдаг” заалтыг мөн Үндсэн хуулийн цэц болиулсан гээд ярих зүйл олон байна. Тэгэхээр та хоёр ҮХЦ-ийн гишүүнээр очоод ийм улстөржсөн шийд гаргаад байх уу гэлээ. Мөн Д.Сугараас яагаад ТӨХ-ны даргаас чөлөөлөгдсөн юм бэ гэж асуусан. Харин нэр дэвшигчид хуулийн дагуу асуудалд хандана гэж асуултад хариулсан юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, өмнө нь Д.Сугар та хуульч хүн байж С.Зоригийн аллагын үеэр асуудлыг улс төржүүлж байсан, ийм ноцтой хэрэг явдлыг ингэж болохгүй гэдгийг та өөрөө сайтар мэднэ. Энэ асуултыг асуух гэж олон жил бодож яваад сая тохиол таарлаа гэсэн юм. Харин хариуд нь Д.Сугар хэлэхдээ, нэг удаа л ярьсан байх. Нэг их олон яриагүй гэхчлэн тайлбарлаад, тухайн баримт сэлтийг улс төрд ашиглах бодлого байгаагүй гэв.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ТӨХ-ны даргаас яагаад больсноо хариулахдаа асуудалд шударга хариулахгүй булзааруулаад байна гэж байлаа. Харин Д.Сугар бөөрөнхийлөөгүй, эхнэрээ эмчлүүлэх гээд чөлөө авсан зэргээр өмнөх хариултаа давтсан.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, ҮХЦ-ийн Тамгын газрын даргаас мөн асуулт асууж, нэр дэвшигч хоёр хүнийг хууль зөрчсөн асуудал гаргахгүй байхыг сануулж байлаа. Тэрээр УИХ-ын болон орон нутгийн хоёр сонгууль зэрэг явагдана гэдэг нь бэрхшээлтэй байдаг, бусад орны практик ч тийм байдаг талаар энэ үеэр мөн хэлж байсан. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хуулиа дээдлэх өндөр зарчим зөрчигдөх магадлал зарим талаараа алдагдаж болох ч ийм үед та хоёр томилогдох нь гээд Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахгүй ажиллахыг нэр дэвшигчдэд захиж хэлж байсан.
Ингээд санал хураалт явуулж, Т.Лхагва, Д.Сугар нар олонхийн саналаар дэмжлэг авч, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдлоо.