Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд шийдлээ. Хамгийн сүүлд хийсэн тооллогоор манай орны 6600 гаруй гол горхины 500 гаруй нь, 9321 булаг шандны 1879 нь, 1613 нуур, цөөрмийн 483 нь ширгэсэн гэсэн дүн мэдээ гарчээ. Цаг агаарын дулаарал, байгалийн баялгийн зүй бус ашиглалтаас үүдэн цөлжилт хүрээгээ тэлж буй энэ цаг үед хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор гарч ирээд байгааг хууль санаачлагчдын нэг Н.Ганбямба гишүүн тайлбарласан. Дээрх хууль батлагдсанаар бохирдуулагч нь төлбөр төлөгч байх зарчим амьдралд хэрэгжин, хариуцлагын тогтолцоо өндөрсөнө гэдэгт хууль санаачлагчид итгэлтэй байгаа юм.
Усны нөөцийг бохирдуулсан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-20 дахин, албан тушаалтанд 10-30, аж ахуйн нэгжид 30-50 дахин нэмэгдүүлсэн торгуулийг ногдуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Үүнээс гадна хохирлыг нөхөн төлүүлэх бөгөөд байгаль экологийн үнэлгээгээр хэдий хэмжээний хохирол учирсан байна, тэр хэмжээгээр нь нөхөн төлбөр ногдуулах нь. Байгальд учруулсан хохирлын хэмжээ хэдэн арван саяар тогтохгүй байж болно гэж БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар хэлсэн юм. Өөрөөр хэлбэл усны нөөцийг бохирдуулсан этгээдэд ногдуулах шийтгэл хавсарсан байх нь.
Өнөөдөр нэг литр усны үнэ 0.15 мөнгө байгаа бол хууль батлагдан гарснаар нэг литрийг нь 60-150 мөнгөөр үнэлэх юм байна. Ингэж байж усыг үр ашигтай, бохирдол багатай ашиглах механизм руу шилжинэ гэж сайд хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Оюутолгой компани өөрийн хөрөнгөөр гүний усыг хайж олбол түүнийгээ ашиглах эрхтэй, Бас бусад аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулах эрхтэй. Энэ компанид гэрээгээр олгосон тэр эрх энэ хууль батлагдсанаар өөрчлөгдөх үү гэж лавлаж байв.
Харин ажлын хэсгийн зүгээс гэрээгээр энэ компанид усыг ашиглах талаар эрх өгсөн. Энэ гэрээ өмнөх хууль эрх зүйн хүрээнд хийгдсэн. Гэхдээ гэрээнд усны төлбөрийн хэмжээнд чөлөөтэй зохицуулалт хийх заалт тусгагдсан. Усны үнэ нэмэгдэхээр төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр усаа үр ашигтай, бохирдол багатай зарцуулахад шахалт үзүүлж байгаа хэрэг юм гэсэн тайлбарыг өгсөн юм.
Гишүүд ийнхүү хэлэлцээд санал хураалтын өмнө УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, “Ус үнэтэй шүү” хэмээн онцолсон. Тэрбээр, “Усны асуудлаар зарчмаа зөв тодорхойлох хэрэгтэй байна. Усаа зөв, үр ашигтай хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгжид төрөөс хөнгөлөлт үзүүлдэг баймаар. Бусад үед усны үнэ цэнэ зах зээлийнхээ харилцаанд нийцсэн зарчимтай байх ёстой. Ус алтнаас үнэтэй. Алтыг хэрэглэхгүйгээр хүн 100 жил амьдарна. Харин усгүйгээр нэг өдрийг ч өнгөрүүлэхэд бэрх. Энэ бүхийг бодолцон усны асуудалд хандмаар байна. Усыг хэн бохирдуулж байна тэр хариуцлагаа хүлээх зарчим бол маш чухал. Мөн усанд хэмнэлттэй, хяналттай, шинжлэх ухааны үүднээс хандах зарчмыг нэгтгэн цогц байдлаар шийдвэл усанд хандах хандлага өөрчлөгдөнө” хэмээн хэлсэн юм. Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 84.3 хувь нь дэмжлээ.