logo
Хүмүүсийн уур уцаарыг хамгийн их хүргэдэг хүчин зүйлүүд

Хүмүүсийн уур уцаарыг хамгийн их хүргэдэг хүчин зүйлүүд

2012/05/11
1. Соёлгүй, бүдүүлэг үйлчилгээ
Ааш муутай, харилцааны соёлгүй худалдагч, үйлчлэгч нар олон таарах болсон нь харамсалтай. Энэ үед үйлчлэгч худалдагч, үйлчлэгч рүү уурлаж зандрах юм уу, авах зүйлээсээ шууд татгалзах гэсэн арга замыг сонгож болох ч тухайн хүний сэтгэл санаа өдрийн турш уналтад ордог байна. Тиймээс иймэрхүү байдалд орохгүйн тулд ямар ч тохиолдолд тайван байхыг хичээ. Мөн олон хүнтэй харьцдаг худалдааны хүмүүс ч бас өөрийн гэсэн асуудалтай хүн шүү гэж ойлгохыг хичээгээрэй.

2. Хэн ч өөрийг нь тоож сонсохгүй үед...
Хүүхдүүд хичээлээ давтахгүй үймүүлнэ. Нөхөр ямар ч тус нэмэргүй гэхчилэн ойр дотно хүмүүсийн хоорондох харилцааны сүйрэл стрессийн гол шалтгаан. Тиймээс ойр дотно хүмүүсийнхээ анхаарлыг өөртөө хандуулах бүхий л аргыг туршаад үз.

З. Өөрийгөө мартаж хэрхэн гаргуунд нь хаясныг толь тань сануулах үед...
Та толинд дүрсээ харах үедээ сэтгэлээр унадаг уу. Сэгсийсэн үс, арчаагүй нүүр, загвар нь хоцорсон хувцас, гэр бүлийн тохь тухтай байдл ыг бүрдүүлэх гэсээр өөрийгөө гаргуунд хаяж, нэг ч хувцас авч чадахгүй байтал... Таныг өөрийгөө хэт мартаад бусдад бүх анхаарал халамжаа тавиад байна хэмээн толь сануулж байгаа нь тэр шүү. Сайн үсчинд мөнгө зарцуулахыг бүү татгалз. Өдөр бүр өөртөө цаг гарга. Сайхан зассан үс, арчилсан нүүр царай сэтгэл өөдрөг болгодог.

4. Биеийн жин хэвийн бус болох үед...
Биеийн жин алдагдахаар хуучин хувцаснууд таарахаа больж толинд харах бүр ой гутаж, сэтгэл санаагаар унана. Эдийн засгийн хувьд ч бэрхшээлтэй. Дахин хувцас авна гэдэг бөөн зардал гарна. Эндээс л уур уцаар, сэтгэл ханамжгүй байдал үүсч бий болдог. Тиймээс таргалахаас өмнө өөртөө хяналт тавьж сур. Ямар ч тохиолдолд эмх замбараагүй хооллох, өөрийгөө гаргуунд хаяхгүй байх хэрэгтэй. Уурлаж бухимдах шалтгаан ч бүү гарга.

5. Бохир, тав тухгүй орон гэр.
Эрэгтэй хүн, хүүхэд хоёр гэр нь бохир, эмх цэгцгүй байхад эмэгтэйчүүдээс илүү санааширч тохь тухгүй, тогтворгүй болдгийг сэтгэл-зүйчид нэгэнт тогтоосон. Өөрөө бүхнийг цэвэрлэх хэцүү "гахайн оромж" шиг зүйл дотор байх хэцүү. Ийм асуудалд санааширч, үсээ бууралтуулах хэрэггүй. Эхнэр ирэхийг хүлээх ч утгагүй. Ханцуй шамлаад л цэвэрлэгээний ажилдаа ор. Ер нь гэр цэвэрхэн байхад ядаж л хэрүүл маргаан гаргахгүй байж болно.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш