Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүн байсан Намбарын Энхбаярын биеийн байдал цаг тутам муудаж, амь нас нь хутганы ирэн дээр бус хутганы үзүүр дээр ирээд байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр, байдал ийм байтал хууль, хүчний байгууллагуудад тодорхой санал хүргүүлсэн ч авч хэлэлцэхгүй байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт 3 удаа бичиг явуулсан ч хариу ирэхгүй байна гээд, МАХН-аас гаргасан мэдэгдлийг уншиж танилцуулав.
Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өгсөн хариултдаа, УИХ-ын дарга хуулийн хүрээнд ажиллана. Иймд энэ асуудлыг хуулийн хүрээнд явуулах ёстой гэдэг байр суурьтай байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Түүнчлэн Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудалд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан Эрүүл мэндийн яамтай ярьж анхаарал тавих, мөн хуулийн байгууллагууд хуулийг зөв хэрэгжүүлж байна уу гэдэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.
Улсын Их Хурал ийм механизмтай, ингэж ажилладаг зарчимтайг УИХ-ын дарга мэдэгдээд, хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрх эдэлж, хуулиа нийтээрээ дээдэлж ажиллах ёстойг хэллээ.