Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг УИХ-аар баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, НББСШУ- ны байнгын хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Эрдэнэ, П.Алтангэрэл, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хэвлэлийн бага хурал хийлээ.
Хууль батлагдсанаар боловсролын салбарын тогтолцоог өөрчлөх, боловсролын салбарыг олон улсын жишигт хүргэх, үнэлгээний системийн шинэчлэл болон энэ салбарт ажиллаж байгаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болжээ. Тухайлбал бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч нарт 25 жил ажилласан бол 24 сарын, сум,тосгон багийн сургууль цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын тэтгэмжийг тэтгэвэрт гарахад нь олгоно гэж хуульчилжээ. Ингэхдээ өмчийн хэлбэр үл харгалзана гэж үзсэн байна. Түүнчлэн багш сайн байвал боловсролын эцсийн үр дүн сайн байна хэмээн үзэж багшийн хөдөлмөрийг үнэлж багш нарыг 5 жил тутам мэргэжил дээшлүүлэхэд нь төсвөөс мөнгө гаргаж өмчийн хэлбэрийг үл харгалзан олгохоор болсон байна.
Ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоог 5,4,3 гэсэн хувилбараар хуульчилж баталжээ. Энэ нь бага боловсролыг 5 жилээр, суурь боловсролыг 9 жилээр, бүрэн дунд боловсролыг 12 жилээр олгож байхаар баталжээ. Дээр нь анх удаа боловсролыг тэргүүлэх салбар гэж авч үзэж боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа, боловсролын үйл ажиллагааг эрхэлж байгаа аливаа байгууллагыг өмчийн хэлбэрийг үл харгалзах байдлаар, мөн багш гэдэг хүн өмчийн аль хэлбэрт ажиллаж байгаагаас үл хамаараад багшийн хөгжлийн асуудал, багшийн нийгмийн асуудал дээр төрөөс анхаарах асуудлыг тэгш тавьж өгч байгаагаар энэ хуулийн онцлогтой ажээ.
Социализмын үед нийт багш нарыг 5 жил тутам улсын зардлаар 30-45 хоногийн хугацаатай Улаанбаатар хотод авчирч маш сайн сургаж цэнэглэдэг байсан. Энэ нь нэг хэсэг орхигдоод багш нараа хаях байдал руу ороод байсан бол энэ хуулиар үүнийг буцааж сэргээгээд 5 жил тутамд төрийн зардлаар багш нарыг давтан сургах заалт оруулжээ. Түүнчлэн багш нарыг 5 жил тутамд үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгт хамруулж байхаар шийдсэн ажээ.