Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдан гарын хурууны хээг ашиглан, сонгогчийг таньж мэдэх үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар хэлэлцэв.
Хуралдааны үеэр гишүүдийн асуултад УБЕГ-ын дарга болон СЕХ-ны удирдлагууд хариулж байлаа. Хурууны хээ нь танигдахгүй байгаа сонгогчийг хэрхэн таниулах тухай болон нас барсан хүний иргэний үнэмлэхийг хайчилж байна уу, цоолж байна уу, гарын хурууны хээ нь танигдахгүй байгаа бол эх орны хишиг авдаг дэвтрийг ашиглахад болохгүй гэх газаргүй, гадаадад байгаа иргэдийг санал өгүүлэхдээ чирэгдэлгүй байлгах тал дээр хэрхэн анхаарах зэргээр байнгын хорооны хуралдааны үеэр нэлээд чухал асуудлууд хөндөгдсөн.
Ингээд УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд Иргэний бүртгэлийн улсын сангийн мэдээлэл болох иргэний биеийн давтагдашгүй хэсэг болсон гарын хурууны хээгээр таньж, шалгах ажиллагааг Засгийн газарт даалгахаар байнгын хорооноос тогтоолын төсөл гаргахаар болсон. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй иргэний үнэмлэхээр явуулахыг УИХ-ын тогтоолоор мөн Засгийн газарт даалгахаар тогтлоо.