logo
Мексикийн телевизийн мэтгэлцээний үеэр Аргентин загвар өмсөгч олны анхаарлыг татжээ

Мексикийн телевизийн мэтгэлцээний үеэр Аргентин загвар өмсөгч олны анхаарлыг татжээ

2012/05/11
Өнгөрөгч ням гаригт Мексикийн телевизээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд анх удаа зохион байгуулсан мэтгэлцээнийг дамжуулсан байна. Энэ үеэр нэр дэвшигчид гэхээсээ илүүтэйгээр нэгэн эмэгтэй эрчүүдийн анхаарлыг ихээр татжээ. Аргентин гаралтай Хулиа Ораен тайзан дээр 20 орчим секунд гарах үеэрээ нэр дэвшигчдийн ярих дараалал бүхий цаасыг тараасан ч тэрээр Мексик эрчүүдийн харааг булаасан байна. Плэйбой сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж байсан Ораен хөхөө ил гаргасан бариун цагаан даашинз өмсчээ. Телевизийн хэлэлцүүлгийн дараа Мексикийн сонин хэвлэлүүд болон вэбсайтуудын нүүр хуудсанд түүний зурагтай мэдээ нийтлэгдсэн байна.
Мэтгэлцээнийг зохион байгуулагчид иргэд сонгогчдоос уучлалт хүсчээ. Учир нь туслах ажилтнаар оролцсон энэ эмэгтэйн өмссөн даашинзыг хэт ил задгай байсан гэж олон хүн шүүмжилсэн байна.
Загвар өмсөгч Ораен Мексикийн хэвлэлд ярилцлага өгөхдөө нэвтрүүлгийн багийнхан урт,цагаан даашинз өмсөх заавар өгсөн, тиймээс өөрийнхөө хувцаснаас сонгож өмссөн гэжээ. Тэрээр шүүмжлэлд ач холбогдол өгөхгүй байгаагаа хэлсэн байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш