logo
Намуудыг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэв

Намуудыг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэв

2012/05/11
 Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлж баримт бичгээ хүлээлгэн өгсөн  11 нам, 2 эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаад  Хөгжлийн хөтөлбөр нам,Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Ногоон нам, Ардчилсан нам, Иргэний зориг-Ногоон нам, Монгол Ардын нам, МСДН, Эх орончдын нэгдсэн нам, Эх орон нам, Иргэний хөдөлгөөний нам,  МАХН-МҮАН-ын   “Шударга ёс” эвсэл, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин эвсэл”-ийг сонгуульд оролцуулахаар тус тус бүртгэж холбогдох шийдвэр гаргалаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш