МАН-ын сонгуулийн амлалтыг сөхөж үзвэл “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт” хэмээх 3-р бүлэгт “ЕБС-ын бүх багшыг зөөврийн комьютертэй болгоно” гэсэн заалт бий.
Амласан бол өгөх ёстой тул хариугүй бүтдэгийн даваан дээр асуудлыг гардан хариуцдаг БСШУ-ны сайд нь намынхаа амлалтаар гараа угааж орхижээ. Үйл явдлыг эхнээс нь сөхвөл Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая долларыг зарцуулахаар болсон. Эрүүл мэндийн салбар 22 тэрбумаа авчихсан тул Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор бүх багш нарыг зөөврийн комьютерээр хангахаар болж энэ ажлыг БСШУЯ-нд даалгажээ. Ингээд эмгэнэлт инээдмийн жүжиг эхлэх нь тэр. БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төсөлдөө “Шинэ зууны боловсрол” гэдэг гоё нэр өгч өнгөрөгч 2-р сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарлажээ. Уг тендерт Хятадын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел” “Майкрософт” компаний консерциум оролцсон аж. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ. Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал ахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулахын хамт хорооны ааш зан гэнэт өөрчлөгдсөн гэнэ. Тендерт оролцогчидод тавьж байсан техник технологийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж оролцогчид нь Монгол улс даяар сүлжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Гэтэл уг тендер нь зөөврийн компьютер нийлүүлэх тухай л болохоос дагалдах сүлжээний талаар ахнаасаа яригдаагүй. Ингээд тэр давуу тал нь “ZTE”-д “байгаа” болж таарсан бөгөөд энэ нь бусад оролцогчдоос илүү гарах технологийн давуу тал мөн гэсэн албан ёсны дүгнэлтийг Мэдээлэл харилцаа холбооны газар гаргаж өгчээ. Гэтэл “технологийн давуу” талтай өнөө компани нь ямар ч комьютер үйлдвэрлэдэггүй болохыг Үнэлгээний хорооныхон хайхарсангүй. Салхи хаашаа эргэх нь тодорхой болж үүнийг дараа дараагийн санаанд оромгүй явдлууд баталжээ. “Haier” компани луу хаа хамаагүй иргэн, компаниас “хамтран ажиллах” санал тавьж эс зөвшөөрвөл “ZTE” ялах байх шүү гэж “эелдэгээр” сүрдүүлсэн гэнэ. Тухайлбал “Алтайтрейдинг” компаний гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулсан Жавзмаа гэгч эмэгтэй “бидэнтэй тохиролц, үгүй бол тендерт унана шүү” хэмээн шулуухан хэлжээ. Энэ компани хэний мэдлийнх болох нь бүгдэд ойлгомжтой. Тэгэхээр тендерийн будлианд “Алтайтрейдинг” шууд болон шууд бусаар оролцсон эсвэл энэ компаний нэрийг барьсан болж таарч байна. Дээр нь “тохиролцох” гэсэн хэнд ч мэдээжийн үгийг тайлбарлах хэрэггүй биз. Эцэст “ZTE” тохиролцож “Haier” тохиролцоогүй тул БСШУЯамны төрийн нарийн бичиг Д.Далайжаргал 3-р сарын сүүлээр “Шинэ зууны боловсрол” төслийн сонгон шалгаруулалтаас “Haier” компанийг хассан тухай албан тоотоор мэдэгдэж. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө нь СЯамны төрий нарийны үүргийг орлон гүйцэтгэгч, нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга С.Мягмардашаас “ZTE”-тэй гэрээ хийх зөвшөөрлөө авчихсан байж. Тендер аль хэдийн дээгүүрээ шийдэгдчихсэн байсан гэсэн үг. Ямар ч шалтгаангүйгээр хасагдсан “Haier” эхлээд БСШУЯ-нд гомдол гаргаж тендерийг дүгнэсэн сонгон шалгаруулалтын дүгнэх хуудсыг өгөхийг хүсчээ. “Haier” нь компьютер үйлдвэрлэдэгээс гадна “ZTE”-гээс 6 сая доллароор хямд үнийн санал өгсөн атал харин өндөр үнэ хэлсэн нь ялчихсан байдаг. БСШУЯ таг дуугай суугаад байхаар нь Сангийн яаманд хандаж. Бас л албан ёсоор хариу аваагүй боловч 40 сая долларын өртөг нь 6 саяар нэмэгдсэнийг олж мэджээ. Гайхшаа барсан “Haier” тендерийн баримт бичигт хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгөхийг Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахад 2 шинжээчийг томилж өгч. Шинжээч бүсгүйчүүд хоёрхон өдрийн дотор нарийн техникийн үзүүлэлттэй 3 боть материалыг “шургуу судалж” үзээд “ZTE” компанид технологийн давуу тал байгаа гэсэн үндэслэлийг баталж Үнэлэгээний хорооны шийдвэрийг хүчинтэй гэж “дүгнэжээ”. Эцэст нь “Haier” холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргах үед нөгөө таг чиг байсан БСШУЯ-ныхан эргээд холбогдох нь тэр. Эхний удаад төрийн нарийн бичиг Д.Далайжаргал нь “гал унтраах” гэж баахан гүйжээ. Тэрээр “Haier” аргадан “ZTE”-гийн бие төлөөлөгчийг дагуулан ирж нэг өдрийн дотор хоёр ч уулзалт хийн ёс зүйгүй загнасан аж. “Тендерт танай компанийг оролцуулъя, “ZTE” танайхаас зөөврийн компьютер авна” хэмээн ятгаж “ZTE”-ийн төлөөлөгч ч үүнийг нь баталсан нь Монголд тендер ямар будлиантай явагддагийг гэрч мөн. Комьпютер нийлүүлэх тендерт компьютер үйлдвэрлэгдэггүй компанийг ялуулаад тэр нь ялагдсан компаниасаа компьютер худалдан авах юм гэнэ. Гэсэн ч “Haier” заргаасаа буцаагүй тул голлон тоглогч нь арга буюу ил гарч иржээ. Тэр нь Ё.Отгонбаяр сайд байсан бөгөөд цагтаа түнш явсан “Haier”-ийн Монгол дахь төлөөлөгчтэй бус толгой компанитай нь шууд харьцаж гарчээ. Үүнийхээ тулд албан ёсны айлчлалаа хүртэл ашиглажээ. Тэрээр 4-р сарын 11-13-ны хооронд Монголын соёлын өдрүүдийн нээлтээр Бээжинд очсон гэх боловч “Haier” компаний төв байранд урьдчилан тохиролгүйгээр давхиад орчихсон гэнэ. Монголын том сайд гэнэт ороод ирсэнд цаадуул нь учиргүй гайхаа биз. Дээр нь өрсөлдөгч болох “ZTE” компанийхан бараа болж явааг хэлэх үү. Ё.Отгонбаяр сайд шууд л тохиролцоё, өргөдлөө тат хэмээн дарамт шахалт үзүүлээд монгол төрийн нэрийг ёстой нэг шавар шавхайтай холиод хаячихаж. Тендер будлиантай болсон талаарх заргаасаа буцвал тендерийн комьютерийг “ZTE”-гийнхэн “Haier”-ээс худалдаж авъя гэсэн ч хятад захирлууд нь зөвшөөрсөнгүй. Одоо тендерийн маргаан өндөр авсаны дээр “ZTE”-д нь өгье гэсэн ч өөрсдөө компьютер үйлдвэрлэдэггүй тул юу ч байхгүй тул Ё.Отгонбаяр сайдыг намын нөхөд нь “амлалт аллаа” хэмээн зүхээд эхэлжээ. Дээрх бүх явдал сайдыг нөгөө алдарт “10 хувийг” авсан юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Тийм л биш юм бол яагаад компьютер үйлдвэрлэдэггүй, өндөр үнийн санал хэлсэн компанийг ялуулсан юм бол. Тэгээд ч “ZTE” нь улс төрчидөд хээл хахууль өгсөн хэрэгт байнга л нэр холбогдож явдаг компани. Ё.Отгонбаяр сайд Зайсанд 420.0 сая төгрөгийн байранд амьдардаг, 780 гаруй сая төгрөгийн хадгаламжтай гэсэн. Тэгвэл багш нарт зөөврийн компьютер нийлүүлэх тендерийн 46 сая долларын 10 хувь нь бараг таван тэрбум төгрөг болохыг хүүхэд ч бодоод гаргаад ирнэ дээ. Түүний байн байн Булган аймгийг тойроод байдаг их мөнгө хаанаас гарч байгаа нь ч ойлгомжтой болох шиг. Боловсролын төлөө хамаг хүч чадлаа зориулна хэмээн сайрхдаг Ё.Отгонбаяр сайд эргээд боловсролын салбараа шимэгч, хэдэн багш нарын итгэлээр тоглогч гэдгээ ийнхүү харуулжээ.