logo
Хятадад хүчтэй мөндөр орсны улмаас 24 хүн амиа алджээ

Хятадад хүчтэй мөндөр орсны улмаас 24 хүн амиа алджээ

2012/05/12
БНХАУ-ын баруун-хойд хэсэгт хүчтэй мөндөртэй аадар бороо орсны улмаас 24 хүн амиа алдаж, 33 хүний хувь заяа тодорхойгүй болоод байна. Пүрэв гаригийн үдэш Ганьсу мужийн Минься тосгонд цаг агаарын таагүй нөхцөл үүсчээ. Хүчтэй аадар бороо, мөндөр нэг цаг орчим үргэлжлэн 70 мм хүртэл хур тунадас оржээ. Үүний улмаас харилцаа холбоонд гэмтэл гарч, нилээд хэдэн суурингуудад цахилгаан тасалджээ.Нилээд их нэрвэгдсэн дүүргүүдээс 2 мянга орчим иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Хятадад удтал орсон бороо бусад нилээд хэдэн нутгуудаар орсоор байна. Хунань мужийн төвд орсон аадар борооны улмаас үерт автжээ. Байгалийн сүйрлийн голомтонд 1,2 саяаас доошгүй хүмүүс байгаа бөгөөд эдийн засгийн хохирол одоогийн байдлаар 863 сая юань /137 сая доллар/ болоод байна. Түүнчлэн, тус улсын зүүн хэсгийн Зянси мужид цаг уурын таагүй нөхцөл үүсээд байна. Одоогийн байдлаар 100 гаруй орон сууцны байшин эвдэрч, хөдөө аж ахуйн 10,3 га газар усанд автагдаад байна.   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш