НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл пүрэв гаригт Сирид гарсан “террорист халдлагуудыг” эрс зэмлэн буруушаав. Энэ тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг 5-р сард даргалж байгаа НҮБ-ын дэргэдэх Азербайжаны байнгын төлөөлөгч Акшин Мехдиевын мэдэгдэлд дурджээ. Уг мэдэгдэлд хоёр талыг зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож, НҮБ-ын дэмжлэгтэй энхийн төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Пүрэв гаригийн өглөө Дамаскад хоёр дэлбэрэлт гарсны улмаас 55 хүн нас барж, 372 хүн шархадсан тухай Сирийн төрийн телевиз уламжилжээ. Телевизийн нэвтрүүлгээр аль-Каззаз дүүрэгт тусгай албаныхны байрны ойролцоо минжүүлсэн хоёр автомашин дэлбэрсэн тухай мэдээг батлажээ. Лхагва гаригт Сирийн баруун-өмнөд хэсгийн Дерра хот руу чиглэж явсан ажиглагчид болон сэтгүүлчдийн цувааны замд хоёр дэлбэрэлт гарчээ.