logo
Олимп, паралимп 2020 он хүртэл нэг хотод болно

Олимп, паралимп 2020 он хүртэл нэг хотод болно

2012/05/12
Олон улсын олимп болон паралимпийн хөдөлгөөн нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг, өөр өөр үзэл баримтлалтай хэдий ч спортын их наадмыг нэг улсын нэг хотод дараалан зохион байгуулж ирсэн билээ. Хоёр талын хамтарсан шийдвэрээр 2020 он хүртэл олимпийн наадам болон паралимпийн наадмыг нэг хотод зохион байгуулах шийдвэр гаргасан гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээлж байна.
Дашрамд сонирхуулахад, Лондонгийн зуны ХХХ олимпийн наадам 2012 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12 хүртэл үргэлжлэх бол паралимпийн наадам наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-нийг дуустал үргэлжлэх юм.


 Д.Өлзий
Эх сурвалж : "Монцамэ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш