logo
Д.Долгорсүрэн зааны хоёр хүүгийн аль нэг нь заавал УИХ-ын гишүүн болно гэнэ үү?

Д.Долгорсүрэн зааны хоёр хүүгийн аль нэг нь заавал УИХ-ын гишүүн болно гэнэ үү?

2012/05/12
Нэгэн цагт Монгол улсын манлай заан гэгдэж явсан Д.Долгорсүрэнгийн хөвгүүд бараг бүгд удам залган, бөх болсон билээ. Улсын аварга Д.Сумьяабазар, улсын начин Д.Сэржбүдээ, Японы сумогийн аварга Д.Дагвадорж гэхчилэн тодорхой хэмжээгээр амжилт гаргаж, тэр хирээрээ ахуй амьдрал нь ч дээшилж, санхүүгийн хувьд хэний ч царай харахааргүй болсон. Тэр бүү хэл Улсын циркийг менежментийн хувьчлалаар өөрийн болгож, зочид буудал барихаар ажиллаж эхэлсэн гэх.
Энэ тухай сонирхсон сэтгүүлчдэд хандан Д.Долгорсүрэнгийн гэргий Ж.Тамир : "Өөрсдийнхөө юмыг яаж ашиглах нь бидний дур " хэмээн өгүүлсэн нь ч бий.
Тэгвэл өөрсдийнхөө юмыг яасан ч бидний дур гэж боддог тэд УИХ-д гэр бүлийнхээ төлөөллийг оруулахаар ажиллаж эхэлжээ.
Д.Сумьяабазар МАН-аас Сонгино Хайрхан дүүрэгт, Д.Дагвадорж МАХН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болж, бэлтгэл ажлаа хийж эхэлсэн байна.
Мөн аль нэг нь заавал ялах ёстой гэж үзэж буй аж.

А.Мөнх 
SONIN.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш