"X Түц" продакшнаас уран бүтээлийнхээ гараагаа эхэлж байсан залуу жүжигчин Батаа хамтлагаа орхиод багагүй хугацаа өнгөрлөө. Мөрөөдлөө биелүүлэхээр тэмүүлж буй үе тэнгийн залуусынхаа эгнээг нэгээр нэмэгдүүлж ийн зоригтой алхам хийсэн тэрбээр сүүлийн үед их ч ажилтай яваа дуулдсан. Харин Батаагийн гаргасан энэ шийдвэрт дотны анд Төөтөө нь тийм ч дуртай байдаггүй бололтой. Нүүрэн дээрээ найзын маань сонголт гэж хэлэх ч цаанаа хүн төрүүлж өсгөсөн аав ээжийгээ хаядаггүйтэй адил урлагийн замд хөтөлж оруулсан багш нараа хаях ёсгүй. Би хэзээ ч багшийгаа хаяхгүй хэмээн тэрүүхэндээ найзыгаа "хийгээд" авсан байна билээ. Батаагийн энэ сонголт дотны андынх нь хүртэл дургүйг хүргэж байгаа юм чинь "Х-ТҮЦ" продакшныхны дургүйг бүр ч ихээр хүргэсэн биз ээ.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"