2007 онд эхэлсэн дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр Монголд 2008 он хүртэл хөөрөгдөж байсан орон сууцны үнэ унаж, барилгын салбар зогсонги байдалд орсныг та бид мэднэ. Уг салбар 2010 оны сүүлийн хагасаас сэргэж эхэлсэн бөгөөд, үнэ ханшийн хувьд тогтворжиж, 2011 оны эхний улиралаас зах зээлийн үнэд ялимгүй өсөх хандлага ажиглагдаж байна.
Цаашид үнэ өсөх үү? гэдэг асуулт их ирдэг. Үүнд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байгааг харгалзаж үзэх нь зүйтэй.
Нэгдүгээрт, манай орны эдийн засгийн өсөлт эрчимжиж, хүн амын дундаж орлого өсөхийн хэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах эрэлт ихсэх нь дамжиггүй. Энэ нь зах зээлд байр орон сууцны үнийг өсгөх бодитой хөшүүрэг болж өгнө. (Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, ийнхүү жилээс жилд дотоодод байгаа иргэдийн худалдан авах чадвар ихсэхийн хэрээр гадаадад байгаа иргэдийн орлогын давуу тал буурч, хураасан мөнгөөрөө эх орондоо үл хөдлөх хөрөнгө авахад харьцангуй давуу тал нь багасах магадлал тодорхой хэмжээгээр бий.)
Хоёрдугаарт, саяхан Засгийн газраас орон сууцны зээлийн хүүг 6% хүртэл бууруулах бодлого зарласан нь, хэрэгжих шатандаа энэхүү эрэлтийг шууд нэмэгдүүлж, үнийн өсөлтөд нөлөөлж болзошгүй. Хэдийгээр 6%-ийн бодлогод хамаарах орон сууц нь хотын захын хэсэгт, харьцангуй бага орлоготой болон гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд явагдана гэдгээр байршил сайтай, эсвэл дээгүүр зэрэглэлийн орон сууцанд хамаарахгүй боловч, зах зээлийн нэг систем дотор байгаа гэдэг утгаар дундаж ханшид нөлөөлөх нь зайлшгүй. Харин 100,000 айлын орон сууц хөтөлбөрөөр орон сууцны нийлүүлэлтийг бодлогоор өсгөсөн тохиолдолд үнийн хөөрөгдөлд тодорхой хэмжээгээр хязгаарлалт болж өгнө.
Цаашилбал, барилгын материалын үнэ өсөх, барилгын гүйцэтгэлд тавигдах стандарт шаардлага чангарах, дундаж цалин нэмэгдсэнээр гүйцэтгэлд шаардагдах хүн хүчний зардал өсөх зэрэг нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлнө.
Байрны үнэ тухайн обьектын газрын үнэтэй салшгүй холбоотой. Улаанбаатар хот дахь газрын үнийн хөөрөгдөл багасвал байрны үнэ буурах хандлага ажиглагдах биз ээ. Үүнтэй уялдуулаад хэлэхэд урт хугацаанд Сайншанд, Оюу Толгой гэх мэт уул уурхай, аж үйлдвэрт түшиглэсэн хот суурин бий болж, Налайх руу их сургуулиудын хотхон шилжих зэргээр төвлөрлийг сааруулах арга хэмжээ амжилттай явагдвал Улаанбаатар хот дахь газрын үнэ тогтворжих болов уу.
Нийтэд нь дүгнэхэд, хэдийгээр урьдчилан тооцоолоход түвэгтэй олон хүчин зүйл байгаа ч, асар ихээр цутган орж ирэх хөрөнгө оруулалт, түүнээс үүдэх дундаж орлогын өсөлт, мөн нийт өрхийн 60 гаран хувийг эзлэх гэр хороолол өөрөө орон сууцжих бодит эрэлт байгаа зэргийг тооцоход орон сууцны үнэ хэдэн жилдээ зугуухан өссөн хэвээр байх магадлал өндөр харагдаж байна.
Эх сурвалж:
www.esta.mn