logo
Н.Удвалын хэргийг хэрэгсэхгүй боллоо

Н.Удвалын хэргийг хэрэгсэхгүй боллоо

2012/05/12
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалд холбогдох шүүх хурал өнгөрсөн Баасан гарагт 11.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүхэд хаалттай боллоо. Түүнийг өнгөрсөн сарын 13-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдсаны дараа Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан хэмээн буруутгасан юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, яллах дүгнэлт үйлдэх боломжгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгон хаах шийдвэр гаргасан байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш