Лхагва гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжихээ мэдэгдлээ. Ингэснээр улс төрийн хүнд сэдэвд тооцогддог энэ асуудлыг дэмжсэн Америкийн анхны Ерөнхийлөгч боллоо.
ABC телевизэд өгсөн уг ярилцлагад түүний хувьд 2012 оны цагаан ордны тэргүүн болох өрсөлдөөнд Обама энэхүү туйлширсан асуудлыг хөндсөн нь олныг гайхшруулсан мэдэгдэл болсон юм.
“Ижил хүйстэй хүмүүс гэрлэх боломжийг дэмждэг гэдгээ мэдэгдэх нь хувь хүний хувьд надад их чухал юм” гэж тэрээр хэлсэн байна.
Хэдэн сарын турш Обама энэ талаар тодорхой байр сууриа илэрхийлэхгүй байсан билээ. Харин удаан хугацааны турш энэ асуудлыг дэмжихийг шаардаж байсан ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах байгууллагуудын хувьд түүний энэ үг нь баяртай мэдээ боллоо.
Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Митт Ромни ижил хүйстний гэрлэлтийн талаар эсрэг байр суурьтай байдаг, түүнтэй санал зөрөлдөж байгаагаа Обама хэлсэн юм. Ромни кампанит ажилдаа энэ асуудлыг хөндөөгүй байна. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжих адуудал нийгэмд хуваагдал үүсгээд байгаа. Гэхдээ хүмүүс тэднийг эсэргүүцэхээсээ илүү тэдний байр суурийг хүлээн авах хандлагатай болж байгаа юм.
Энэ асуудлыг хөндсөн хэд хэдэн арга хэмжээний дараа ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэл гарчээ.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жоү Байден ням гаригт өгсөн нэгэн ярилцлагандаа ижил хүйстнүүд гэрлэж байгаад тайван ханддагаа хэлсэн байна.
Гэрлэлт зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдэх тухай Үндсэн хуулийн зүйл заалтанд нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг Хойд Каролинагийн сонгогчид дэмжиж байна. Энэ өмнөд муж нь ирэх 11-р сард болох сонгуульд аль ч намыг, аль ч нэр дэвшигчийг дэмжиж магадгүй байгаа юм.
Ерөнхийлөгч ижил хүйстнүүдийн дэмжлэгийг хүлээх хэд хэдэн санаачилгыг дэмжиж байгаа юм байна. Үүнд “Бүү асуу Бүү хэл” гэсэн бодлогыг дэмжигсид багтаж байгаа юм.
Shuum.mn