logo
Америкийн нисэх буудлуудад хяналт шалгалтыг чангатгажээ

Америкийн нисэх буудлуудад хяналт шалгалтыг чангатгажээ

2012/05/12
АНУ болон Йемений албаныхны мэдээлснээр Ал- Кайдагийн төлөвлөсөн халдлагыг үйлдэх гэж байсан гол хүн нь Америкийн тагнуулын төв газрын мэдээлэгч байжээ. Ийнхүү тагнуулын төв газрынхан мөрдлөг явуулж, сэжигтэн хувцсандаа тэсрэх бөмбөг нууж онгоцонд суухаас сэргийлж чадсан байна.
Болзошгүй халдлагын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосны маргааш буюу мягмар гаригт америкийн нисэх буудлууд дээр зорчигчдыг нарийн шалгасаар байна. Албаныхны хэлж байгаагаар, мэдээлэгч нь америк болон саудын арабын тагнуулын албанд ажиллаж байх хугацаандаа тэсрэх бөмбөгийг авчээ .
Тэрээр Йеменээс аюулгүй гарсан байна. Бөмбөг дэлбэлэхээр зэхэж байсан сэжигтний талаарх мэдээлэл анх мягмар гаригийн орой Лос Анжелес Таймс сонинд гарсан байна. Холбооны мөрдөх товчоо зорчигчийн хувцсан доор нуух боломжтой байдлаар бүтээсэн тэсрэх төхөөрөмжийг судалсаар байна.
Энэ нь 2009 оны зул сараар Детройтын онгоцонд дэлбэлэх гээд бүтэлгүйтсэн бөмбөгөөс илүү нарийн ажиллагатаай гэж албаныхан үзэж байна. Учир нь шинэ тэсрэх төхөөрөмжийг хийхэд метал ашиглаагүй, харин органик бус химийн нэгдлийг ашиглажээ.
Өнгөрсөн сард америкийн тагнуулын төв газрынхны олж мэдсэнээр, Ал Кайдагийн Емен дэх салбар энэхүү шинэ тэсрэх бөмбөгөө америк руу нисэх онгоцонд байрлуулахаар завдаж байсан байна.
Харин тэсрэх бөмбөг америкийн тагнуулын газарт бүрэн бүтнээрээ хүргэгджээ. “Дэлбэрээгүй бөмбөгийг олж авсанаар, америкийн мэргэжилтнүүд уг тэсрэх төхөөрөмж хэрхэн ажилладаг, яаж илрүүлэх талаар мэдэх боломжтой болж байна ” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Ричард Кларк хэлсэн байна.
Шалгах төхөөрөмжийн тусламжтайгаар тийрэлтэт онгоцыг дэлбэлэх төхөөрөмжийг биедээ авч явсан этгээдийг илрүүлэх боложтой байсан гэдэгт албаныхан итгэлтэй байна. Учир нь шалгах төхөөрөмжийг ашигласнаар зорчигчийн хувцасны цаана юу байгаа харах боломжтой байдаг байна.
Гэхдээ Америк даяар онгоцны буудлуудад шалгах төхөөрөмжүүд байдаг боловч, бүх газар ашигладаггүй байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш