Европод болсон сонгуулийн үймээн намжсаны дараахан буюу мягмар гаригт Азийн хөрөнгийн бирж сэргэсэн байна. Сүүлийн 3 сард байгаагүйгээр унаад байсан Японы Никкей 225 индекс 0,6 хувиар өсч 9,172.09 болсон байна. Хонг Конгийн Хан Сен 0,3 хувиар өсөж 20,596.28 боллоо.
Өмнөд Солонгосын Коспи индекс 0,5 хувиар өсч 1,966.34 болсон бол Тайван болон Сингапурын индексүүд мөн өссөн үзүүлэлт гарчээ.
Бусад орнуудын хувьцаа өсөхөөр эсрэгээрээ буурдаг эх газрын Хятадын хувьцааны ханш өчигдөр мөн л буурчээ.
Франц, Грекийн сонгуулийн үр дүн гарч эдгээр улсуудын улс төрд томоохон өөрчлөлт гарсан. Үүний дараа, даваа гаригт Европын хөрөнгийн биржүүдийн хувьцааны үнэ огцом буурсан байна.
Францын сонгогчид Николья Саркозигийн хэрэгжүүлсэн бүсээ чангалах эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцсэн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд социалист намын Франсуа Олланд ялалт байгуулсан.
Харин Грект эдийн засгийн хатуу бодлого явуулсан хоёр нам парламентын сонгуулиар аль аль нь засгийн газар байгуулахад хангалттай олонхийн санал авч чадсангүй. Эвслийн засгийн газар байгуулах оролдлого одоог хүртэл бүтэлгүй хэвээр байна.
Европын сонгогчид эдийн засгийн хэт хэмнэлтийн эсрэг байр суурьтай байна. Тэд эрх баригчдаас өрийн хямралыг давах өөр таатай арга замыг олохыг шаардах төлөвтэй байна.
Олон оронд төсвийн зардлыг ихээр танасан нь байдлыг хүндрүүлж, эдийн засгийн хямралыг ихэсгэн, ажилгүйдлийн түвшин өсөхөд нөлөөлжээ.
Shuum.mn