logo
Өмнөд Африкийн цагдаагийн дарга ар араасаа хэрэгт холбогдсоор байна

Өмнөд Африкийн цагдаагийн дарга ар араасаа хэрэгт холбогдсоор байна

2012/05/12
 Өмнөд Африкийн цагдаагийн дарга асан Жаки Филиви саяхан л шударга ариунаа гайхагдаж байсан. Харин тэгвэл одоо түүний авлига хээл хахуулийн хэрэг олонд ил болж, авлига авсан хэргээр тэрээр 15 жил торны цаана суух болоод байна. Түүний албыг “төмөр нударгат” Беки Клели авахаар болсон байна. Гэхдээ тэрээр мөн авлигын хэрэгт буруутгагдан шалгагдаад авсан юм. Өмнөд Африкийн цагдаагийн байгууллага харгис зэрлэгээрээ алдартай. Ялангуяа хар арьснуудын эсрэг хүч хэрэглэдэг юм. Саяхнаас төр төмөр нүүрээ харуулж, цагдаагийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхэлсэн цагдаа хүчний байгууллагад шинэчлэлт хийснээр гэмт хэргийн гаралт буурчээ. Нийгмийн чинээлэг болон дунд давхрагынхны хувьд эд хөрөнгийнхөө аюулгүй байдлыг хамгаална гэдэг хамгийн хүндрэлтэй асуудал юм. Өмнөд Африкийн нийслэл Жоханесбург хотын борчуудын хороололд амьдардаг орлого багатай иргэд авлига хээл хахуульд идэгдсэн цагдаа хүчний байгууллагад итгэхээ больж өөрсдөө сайн дураараа үнэн зөвийг шүүх эхлээд байна. Тэд хулгай хийсэн гэмт хэрэг хийсэн хүмүүсийн орон гэрийг шатааж олноороо нийлж буруу зүйл хийсэн этгээдийг зодож хашрааж байна. Каилича хотод гэмт хэрэг хийсэн нэгнийг амьдаар нь шатаасан хэрэг гарчээ. Фото сурвалжлагч Голден Мтика 2000 оноос хойш 300 гаруй хүн амины хэргийн гэрч болж, камераар нууцаар бичиж баримтжуулсан байна. Түүний ярьж байгаагаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүс цагдаад аваачаад өгөхөөр нөгөө сэжигтэн нь хэд хоногийн дараа суллагдсан явж байдаг. Өөрөөр хэлбэл цагдаа нар авлига авдаг гэсэн үг юм. Тиймээс иргэдийн цагдаад итгэх итгэл алдарч өөрсдөө учрыг нь олдог болсон байна. Өнгөрсөн сард Зимбабве гаралтай нэгэн этгээдийг хүүхэн хүчиндсэн хэргээр зодож, тамлаж алсан байна. Голден Мтикагийн ярьж байгаагаар оршин суугчид олноороо гэмт хэргийн золиос болдог учир тэдний үзэн ядалт дэд цэгтээ тулсан байдаг. Тиймээс гэмт этгээдүүдийг хашрааж байхад нэг нь ч тэднийг өмөөрдөггүй боль гэж хэлдэггүй. Сэжигтэн гэж үзсэн хүнээ буруу зүйл хийсэн үгүйг тогтоогоогүй, мэдэхгүй шууд л зодож хашраадаг байна. 300 мянга орчим оршин суугчтай энэ борчуудын дүүрэгт нэг цагдаагийн байгууллага байдаг. Гэхдээ барилга нь баригдаж байгаад зогссон тул бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй. 2008 оноос баригдаж эхэлсэн уг барилга яагаад зогссоныг улсын болон орон нутгийн цагдаагийн байгууллага тайлбарлаж чадахгүй байгаа юм. Судлаачдын үзэж байгаагаар магадгүй борчуудын дүүрэгт цагдаагийн газар байхгүй байсан нь хэн нэгэн цагдаагийн албан тушаалтанд авлига авч байхад нь ашигтай байж болох юм байна. Дээр нь мөн улсын цагдаагийн газар мөнгөтэйд нь үйлчлээд мөнгөгүйг нь зөнд нь орхисон гаж тогтолцоо байгааг илтгэж байгаа юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш