Далайн төвшнөөс дээш 8848 метр өндөр Дэлхийн дээвэр гэгдэх Еверест оргил Хятад болон Балба улсын хилийн зааг дээр оршдог. Дэлхийн дээвэрт хүрэх гэж хүн төрөлхтөн эртнээс оролдсон. Хамгийн анхны оролдлогыг одоогоос 90 жилийн өмнө буюу 1922 онд Их Британийн аялалын экспедиц гүйцэтгэсэн боловч цасны нурангинаас болоод тэд зорьсондоо хүрч чадаагүй. 7 уулчин амиа алдсан юм. Үлдсэн нь буцахаас өөр аргагүй болсон юм. Гэхдээ багаж хэрэгсэл муу байх үед 2 мянган фийт буюу ойролцоогоор 600 метрийн өндөрт авирсан гэдэг нь тухайн үедээ дээд амжилт байсан юм. Тиймээс Лондон 2012 олимпийн алтан медалийн дээжийг Еверестед авирахаар оролдсон анхны уулчдын дурсгалыг хүндэтгэн медалийг Еверстийн оргилд байрлуулахаар болсон байна. Анхны экспедицийн бүрэлдэхүүнд цэргийн дэслэгч хурандаа Эдвард Строут багтжээ. Аялагч Кентон Күүлийн ярьж байгаагаар дэслэгч хурандаа Эдвард Строут хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт энэ уулын оргил дээр гарахдаа л гарна. Мөн амиа алдагсдын дурсгалд зориулж дараагийн олимпийн алтан медалийг Еверестийн оргил зална гэж амлаж байжээ. Гэсэн ч түүний амлалт одоог болтол биелээгүй байсан юм. Эдвард Строут тэргүүтэй аялагчид хурандаа Эдвард Строут авирсан замаар авирч цасанд дарагдаж амиа алдсан уулчдын газар дээр нь очихоор төлөвлөж байна. Мөн хурандаагийн амлалтыг биелүүлэхээр зэхэж байна. Лондонд байрладаг Алпайн клубын хүндэтгэлийн архивч Глин Хьюхесийн ярьж байгаагаар тухайн үед ууланд авирахдаа өмссөн аялагчдын гутал нь түрийгүй, ус цас, салхи нэвтэрдэггүй хүрэм байхгүй. Ер нь л цас ихтэй өндөр оргилын талаарх мэдлэг бага байсан учир тэд эрсэдсэн байх гэж үзэж байна. Тэд тухайн үедээ амь эрсэдсэн зоригтой алхам, оролдлого хийсэн баатарлаг хүмүүс байсан. Тиймээс тэдний гавьяаг мартах ёсгүй гэж аялагчид болон уулчид үзэж байна. Одоогийн залуу уулчидад ч гэсэн Еверестед гарах оролдлого хийсэн анхны уулчдын оролдлого хүчин чармайлт, хэдэн хүн түүхийг бүтээх гэж байгаад амиа алдсаныг мэдүүлж байх хэрэгтэй юм байна.
Shuum.mn
Shuum.mn