Мексикийн Конгрессийн гишүүн болохоор сонгуульд нэр дэвшиж байгаа Наталия Хуарезын цээж нүцгэн зураг олон нийтийн вебсайтад тавигджээ. Хэн нэгэн түүний зургийг нууцаар тавьсан бус харин тэрээр өөрөө сонгуулийн сурталчилгаа болгож тавьсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн төрлийн адил самбарууд нутгийн баруун хэсгийн Гуадалахара хотын гудамжуудаар тавигдсан байна. Наталия Хуарез бусад 6 эмэгтэйн хамтаар цээж нүцгэн гэхдээ хөхөө гараараа дарж байгаа зураг байрлуулжээ. 34 настай философич мэргэжилтэй Их сургуулийн багш тэрээр уг сурталчилгаагаа эмэгтэй хүнийг хүйс, албан тушаалаар ялгаварлан гадуурхах, атаа жөтөө, шударга бус байдлын эсрэг тэмцэж байгаагаа илэрхийлэх арга барил гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө зөрчигдөж байгааг шүүмжлэхийн тулд, олны анхаарлыг эмэгтэй хүн дээр хандуулахын тулд ийм сурталчилгааг бодож олсон юм байна. Наталия Хуарез Халиско мужийн Ардчилсан хувьсгалт намаас нэр дэвшиж байгаа. Тэрээр мөн амьдарч байгаа муж улсын онцлогийг бусдад харуулах, таниулахын тулд өвөрмөц сурталчилгааны аргыг ашигласан юм байна. Мексикийн нэгдсэн муж улсын парламент буюу Конгресс нь 2 танхимтай. Дээд буюу Сенатын танхим 128 суудалтай, 98 суудалд можаритари буюу шууд олонхиор сонгогдсон гишүүд. Харин үлдсэн 32 суудалд порпорциональ буюу авсан саналын тоо, хувь тэнцүүлэн намын гаргасан нэрсийн жагсаалтаар сонгогдсон хүмүүс 6 жил суудаг. Харин төлөөлөлгчдийн буюу доод танхим 500 суудалтай 300 нь можаритараар, 200 нь пропорционалиар сонгогдож 3 жил суудаг юм. Байнгын хороод 40 орчим гишүүдтэй байх бөгөөд хагас нь дээд танхимаас үлдсэн талыг доод танхимын гишүүд бүрдүүлдэг юм. Конгрессийн гишүүд дахин нэр дэвшиж сонгогдох эрхгүй байдаг нь зарим талаар тухайн улс төрч амжилтанд хүрэхэд садаа болдог гэж улс төрчид шүүмжилдэг юм.
Shuum.mn
Shuum.mn