logo
Индонезийн агаарын тээврийн онгоц сураггүй алга болжээ

Индонезийн агаарын тээврийн онгоц сураггүй алга болжээ

2012/05/12
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Индонезийн нийслэл Жакарта хотын Халим Перданакусума нисэх буудлаас хөөрсөн Индонезийн агаарын зорчигч тээврийн нислэгийн төвөөс холбоо тасарч сураггүй болжээ. Уг онгоц Лхагва гаригийн өдрийн 14 цагийн орчимд хөөрсөн. Орост үлдвэрлэсэн Сухой супержет-100 онгоц агаарт хөөрөөд удаагүй байхдаа холбоо тасарчээ. Холбогдох хүмүүсин мэдэгдсэнээр онгоцонд 50 орчим зорчигч сууж явсан. Гэхдээ онгоцны багийн гишүүд энэ тоонд орсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Цаг агаарын таагүй байдлаас болж, аврах багийн нисдэг тэрэгнүүд осол болсон байж магадгүй газар хүрч чадалгүй буцахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна. Индонезийн тээврийн сайд Сунариогийн ярьж байгаагаар эрлийн багийнхан сураггүй болсон онгоцыг эрж хайх ажлаа үргэлжлүүлж байгаа. Цаг агаар сайжрахаар нисдэг тэрэг илгээх юм байна. Сухой супержет-100 онгоцны ахмад агаарт хөөөрснөөсөө хойш 21 минутын дараа өндрөө 3 мянган метрээс 1800 метр хүртэл буулгах зөвшөөрөл төвөөс хүсч байсан боловч Салак уулын орчмоос радарт илэрхээ байж, холбоо тасарсан байна. Тухайн үед салхин шуурга шуураагүй харин зөөлөн шиврээ бороо орж байсан байна. Оросын агаарын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг омпанийн Сухой супержет-100 онгоц ЗХУ задарснаас хойш Оросуудын барууны улсуудтай хамтран бүтээсэн анхны онгоц байсан юм. Оросуудын хувьд 2008 онд анхны онгоцоо үйлдвэрлэж, дэлхийн зах зээл дээр энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр төргүүлж байгаа Бойнг болон Аеробус компаниудтай ирээдүйд өрсөлдөнө гэж найдаж байсан юм. ОХУ-ын хувьд агаарын тээврийн аюулгүй байдлын шаардлагаыг хангах үзүүлэлтээр дэлхийд доогуур ордог юм.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш