logo
Перугийн далайн эрэг орчмоор олон амьтан шувууд үхээд байна

Перугийн далайн эрэг орчмоор олон амьтан шувууд үхээд байна

2012/05/12
Өмнөд Америкийн Перу улсын хойд хэсгийн далайн эргээр олон тооны амьтан түүний дотор далайн гахай, усны шувууд үл мэдэгдэх шалтгаанаар үхсэний дараа тус улсын эрх баригчид хорио цээр зарласан байна. Иргэдийг амьтан ихээр үхсэн эрэг орчмоор очихгүй байхыг анхааруулжээ. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр 1200 орчим усны шувууд далайн эрэг рүү шидэгдсэн. 900 орчим далайн гахай мөн эргээс олджээ. Перугийн хөдөө аж ахуйн сайд Оскар Доминигуезийн ярьж байгаагаар Нийслэл Лима хотын ойролцоох далайн эргийн ойролцоо олон тооны хотон шувуу үхжээ. Олон зүйлийн амьтан нэг дор үхсэн шалтгааныг мэдэхгүй ч учир шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж. Ямар нэгэн өвчин, тахал гарсан байж магадгүй гэж үзэн хорио цээр тогтоогоод байна. Одоогоор далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс ямар нэг халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалддаг, хэрэглэдэг зах дэлгүүр, хоолны газрууд хэвийн ажиллаж байна. Оршин суугчид ч бүх юм хэвийн далайн гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэсэн хэвээр. Одоогоор ямар нэг хүн халдвар аваагүй эсвэл амиа алдаагүй байгаа болхоор санаа зовохгүй байна гэж далайн гаралтай бүтээгдэхүүний аж ахуй эрхэлдэг хүмүүс ярьж байна. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар усны шувууд шувууны ханиадаар үхсэн байж болох юм байна. Гэхдээ загас агнуурын улирал эхлэхээс өмнө мэргэжлийн байгууллага далайн эргийг ариутгаж, халдваргүйжүүлсэн. Далайн гахайнууд мөн ямар нэг вирусын гаралтай халдварт өвчнөөр үхсэн байж магадгүй юм байна. Ямартай ч үл мэдэх шалтгаанаар олон амьтан шувууд үхээд байна. Перугийн эрх баригчид үхсэн амьтдаас дээж авч лабораторид шинжилж байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш