АНУ-ын зэвсэгт хүчин хамгийн сүүлийн үеийн технологиор бүтсэн Тэнгисийн хүчний пуужингийн довтолгооноос хамгаалах зэвсгээ амжилттай туршлаа. Пуужин эсэргүүцэгч нь харанхууд өнгө ялгаж байгаа онох чадвартай. Албаны хүмүүсийн ярьж байгаагаар уг пуужинг АНУ-ын холбоотон улсуудыг Иран, Хойд Солонгос зэрэг дунд тусгалын пуужинтай орнуудын довтолгооноос хамгаалах зориулалттай юм байна. Туршилтыг Хавай арлын ойролцоо гүйцэтгэж, Иран болон Хойд Солонгосын пуужинтай төстэй дунд тусгалын пуужинг агаарт устгасан байна. Уг пуужинг бүтээсэн Рейтеон компани өнгөрсөн 9 сард ижил пуужинг туршсан боловч бүтэлгүйтэж, байгаа оноогүй юм. Энэ удаад амжилттай болсон нь тэдний хувьд том амжилт бөгөөд удахгүй АНУ-ын зэвсэглэлд шилжүүлэн өгөх юм байна. Пентагоны мэдэгдэж байгаагаар бай болох дунд тусгалын тив алгасагч пуужинг Хавай арлын Номхон Далайн Пуужин Харвах Байгууламжаас харважээ. Уг пуужин нь Европын орнуудад байрлуулаад байгаа пуужин эсэргүүцэгчдээс хамгийн сүүлийн үеийнх болж байгаагаар онцлог юм. Баллистик пуужин эсэргүүцэгч нь цөмийн, химийн болон биологийн зэвсэг, цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай. Оросууд анх 1971 онд А-35 нэртэй газрын пуужин эсэргүүцэгч бүтээж байсан бөгөөд одоо газрын пуужингаараа дэлхийд тэргүүлдэг бол АНУ хөлөг онгоцон дээрээс харвах чадвартай тэнгисийн хүчний пуужин эсэргүүцэгчээр тэргүүлдэг байна. АНУ Ираны пуужингийн довтолгооноос баруун европын холбоотнуудаа хамгаалах зорилгоор Төв Европт пуужин эсэргүүцэх систем байрлуулна гэж мэдэгддэг. Харин Оросын тал үүнийг өөрсдийнх нь эсрэг чиглэсэн гэж үзэн Америкчууд Европт пуужин байрлуулбал НАТО болон ОХУ-ын харилцаанд сэв сууна гэж мэдэгддэг юм.
Shuum.mn
Shuum.mn