МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад нэлээдгүй удлаа. Түүний эхнэр нь Үндэсний аюулгүй байдалд хандаж хүсэлт илгээжээ. Үүнийг бүрэн эхээр нь уншигч түмэндээ хүргэж байна.
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүн
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид
2012.05.12 Хүсэлт гаргах нь
Миний нөхөр Намбарын Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 8 хонож байна. Та нарт өлсгөлөн зарлах болсон 5 шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн билээ. Та нарын зүгээс энэ 5 шаардлагын хариу болгож өлсгөлөнг албадан зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ шийдвэрийг би гэр бүлийнх нь хувьд дараах 5 шалтгаанаар эсэргүүцэж байна.
1. Олон Улсын 1991 оны Мальтын конвенцоор өлсгөлөн зарласан хүнийг албадан хооллохыг хориглосоор байтал монголын эмч нарыг өвчтөндөө ийм хүндлэлгүй, ёс суртахуунгүй хандахыг тулгаж байгаад эсэргүүцэж байна.
2. Хуулийн байгууллагуудын зүгээс удаа дараа хүчирхийлэл, хууль бус ажиллагаанд өртсөн, олон хоногийн хуурай өлсгөлөнд байгаа хүнд дахин хүчирхийлэл, албадлага хэрэглэвээс бие нь хүнд хямралд орж харвалт өгөх, зүрхний шигдээс болох аюулын магадлал маш өндөр байгааг танд хариуцлагатай мэдэгдэж байна шүү.
Эмчилгээ ямар нөхцөлд, ямар аргаар явагдахаас шалтгаалж үр дүнгээ өгнө. Эмчилгээг яаралтай хэвийн нөхцөлд хугацаа алдалгүй эхлэх шаардлагатай тул дээрх эрсдлийг тооцож хууль бусаар хорьж байгааг нь нэн даруй зогсоох арга хэмжээ авахыг шаардаж байна.
Таны өмнөх Ерөнхийлөгч, тантай өрсөлдөж байсан хүнтэй ингэж харьцах нь дээд зэргийн шударга биш, дэндүү ёс суртахуунгүй юм бишүү. Шүүгчдийг шүүхийнхээ ёс зүйг эвдүүлж, цагдаа нарыг цагдаагийн байгууллагын ёс зүйг эвдүүлж, монголын ард түмний нүдэн дээр ийм харгис балмад явдал болж байхад эзэлж байгаа байр суурь чинь гайхшрал төрүүлж байна. Хүүхдүүдийх нь нүдэн дээр ийм хэрцгий байдал гаргаж байхад танд эцэг хүний хувьд юм бодогдсон уу ?
Олон монгол аавын хүү, ээжийн охидыг ийм бусармаг ажиллагаанд татан оролцуулснаар монгол хүний эрхэмлэдэг жудаг, ёс жаягийг эвдүүлж хөсөрдүүлж байгаа юм бишүү ?
Ерөнийлөгчийн сонгуульд өөртэй чинь өрсөлдөж байсан хүний амь насанд нь үнэхээр санаа зовж байгаа бол хуулийн дагуу асуудлыг шийдэж хууль бус хорьж байгааг зогсоож болохоор байтал яагаад дахин “албадлага” гэдэг аргыг хэрэглэх гээд байгаа юм бэ? Яагаад ямар ч тохиолдолд хүчирхийлэлийн арга замыг сонгоод байна ?
Намбарын Энхбаярын гэр бүл О.Цолмон
* * *
МУ-ын Ерөнхий сайд С. Батболдод
Миний нөхөр Намбарын Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 8 хонож байна. Та нарт өлсгөлөн зарлах болсон 5 шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн билээ. Та нарын зүгээс энэ 5 шаардлагын хариу болгох өлсгөлөнг албадан зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ шийдвэрийг би гэр бүлийх нь хувьд дараахь шалтгаанаар эсэргүүцэж байна.
Намбарын Энхбаярын гэр бүл О. Цолмон
* * *
Үндэсний Аюулгүйн Байдлын Зөвлөлийн гишүүн,
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Танаа
2012 оны 05 сарын 12 Улаанбаатар хот
Миний нөхөр Намбарын Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 8 хонож байна. Та нарт өлсгөлөн зарлах болсон 5 шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн билээ. Та нарын зүгээс энэ 5 шаардлагын хариу болгож өлсгөлөнг албадан зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ шийдвэрийг би гэр бүлийнх нь хувьд дараахь шалтгаанаар эсэргүүцэж байна.
Та УИХ-ын даргын суудлаас “хуулиа дээдлэнэ” гэж хэлж байгаа сонсогдсон. Хууль бусаар хоригдож байгаа, УИХ-ын дарга байсан хүний амь нас нь эрсдэлд орсон байхад хуулийн дагуу суллахгүй байгаа нь хуулийг дээдэлж байгаа хэрэг үү?
“Хуулийг дээдлэнэ” гэдэг үг нь Таны хувьд хэзээ ч хэрэгжихгүй лоозон уу, баримтлах мөрдлөг үү гэдэг нь миний дээрх тавьсан хүсэлтийн хариуд Таны хийх алхамаас харагдана байх.