Өнөөдөр МАХН-ын төв байранд сэтгүүлчдэд зориулсан мэдэгдэл хийх юм. Тус намын дарга Н.Энхбаяр 195 цаг хуурай өлсгөлөн зарласнаас бие нь эрс доройтоод байна. Үүнээс улбаалаад зарим зүйлийг эргэцүүлэхэд хаяа ч гэсэн юмнаас дутаж бай гэж томчууд хэлдэг. Тэр нь аминд өлзийтэй гэх юм билээ. Бодоод байсан аргагүй л үнэн үг бололтой юм аа. Дэндүү ихийг мэдсэнийхээ гайгаар гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр яаж тарчилж байгааг нүдээр үзээд л ойлгож байна. Сураг дуулах нь ээ.... сураг ч юу байхав бараг л ил болчихсон үйлдлүүд. МАХН-ын дарга Н.Энхбаяр өмнө нь ч энэ намын дарга байхдаа олон булхай луйврыг мэддэг байсан юм гэнэ. Магадгүй оролцож ч явсан юм бил үү мэдэхгүй. Тэрийг байдал хэрэв эвгүйтвэл чөтгөр л мэднэ гэгч болох биз. Гэхдээ л нөхдүүдийн хийсэн булхай бүрийг он сар өдөртэй нь дэлгээд тавих чадалтай. Тиймдээ ч ердөө долдугаар сарын 1-нд болсон үйл явдлуудыг ярьж эхлээд шоронд орчихож байгаа нь энэ. Хэрэв хүмүүсийн хэлээд байгаачлан Эрдэнэтийн зэсийн асуудал, Ё.Отгонбилэгийн үхлийн шалтгаан, С.Зоригийн аллагын эзэн гээд ар араасаа цуврах нууц материалуудыг дэлгээд тавьчихвал хорвоо дэлхий орвонгоороо эргэх байх. Хөөрхий дөө, тэгж эргүүлэхгүйн тулд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамаг байдгаа барж, Н.Энхбаярыг барьж хорих тушаал шийдвэр гаргасан юм болов уу даа. Бүр амийг нь авчихсан ч яахав гэж бодож суугаа. Ингэж хэлэх баримт байна аа.
Н.Энбаярыг тухайн үедээ Монгол Улсын Ерөнхийлөгч байхад нь Ц.Элбэгдорж Оюу толгой, Таван толгойн гэрээний асуудлаар уулзаад эсэргүүцсэн хариу авсандаа шаралхан хэрэлдэж байсан түүх бий. Бүр хоёр ч удаа болсон энэ хэрүүлийн үгэн дунд “Би энэ өндөрлөгт, чиний албан тушаалд очихдоо заавал чамайг шоронд хийж байгаад санаа амарна” гэсэн гэнэ. Бичлэг хийж баримтжуулаагүй ч сонссон гэрч олон юм билээ. Ингээд бодохоор эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн амандаа шударгаар хүрчээ гээд баяр хүргэмээр. Эс бөгөөс дээр дурьдсан их олон юм мэдсэнийхээ хариуд Н.Энхбаяр шоронд хоригдож амиа алдахад хүрчихээд байна.
Ямартай ч их юм мэддэг Н.Энхбаярт хоёрхон сонголт байна. Нэгдүгээрт мэддэг бүхнээ аваад улс төрийн хоригдол болж чимээгүйхэн суух. Хоёрдугаарт мэдэх бүхнээ илчлээд амиа алдах гэсэн. Гэхдээ аль нь ч бай ёстой л хувьсгалын тохироо бүрдлээ гэдэг шиг Ц.Элбэгдоржийн гарт орж хувийн өшөө авалтыг нь цэцэглүүлээд байна.