Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид анх удаа телевизийн мэтгэлцээнд оролцлоо. Египетчүүд энэ сарын 23, 24-нд шинэ ерөнхийлөгчийгсонгох сонгуульд оролцоно. Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Амр Моусса болон Абдел Монэйм Абол Фоту нар анх удаа зохион байгуулагдсан телевизийн мэтгэлцээнд оролцжээ. Тэд нэг нэгнийхээ өмнө нь юу хийж байсан талаар ил тодоор ярьцгаасан байна. Моусса бол Мубаракийн үед гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хашир туршлагатай дипломатч бөгөөд Абол Фоту бол цагтаа шоронд хоригдож явсан Исламист намын гишүүн. Одоо тэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа гол хоёр хүн юм байна.
Мэтгэлцээний үеэр Фоту хуучин дэглэмийн үед засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Моуссад итгэж болох эсэхийг асуужээ. Тэрээр хэлэхдээ "Aсуудлыг үүсгэсэн хүн тэр асуудлаа шийдэж чадахгүй гэж үг байдаг, бид энэ дэглэмийн эсрэг бослого гаргасан" гэсэн байна.
Харин Моусса хэлэхдээ "Tа ч гэсэн хэтэрхий дуугай байсан гэдгийг хэлж чадна, та Египетчүүдийн ашиг сонирхлыг биш Лалын ахан дүүс намын байр суурийг хамгаалдаг байсан, тиймээс Египет дэх нөхцөл байдал биш сөрөг хүчин таны хувьд чухал, манай улсад үүссэн нөхцөл байдлыг би эсэргүүцдэг байсан, би гадаад хэргийн сайд байхдаа улсынхаа ашиг сонирхлын төлөө ажилласан, тиймээс ард түмэн миний байр суурийг бүрэн дэмждэг байсан" гэжээ.
Иймэрхүү телевизийн мэтгэлцээнийг одоогоос 15 сарын өмнө буюу Мубаракийг ерөнхийлөгч байх үед зохион байгуулах боломжгүй байсан юм.
Цаашид нэр дэвшигчдийн дунд энэ мэт халз мэтгэлцээнүүдийг зохион байгуулах юм байна.
Э.АМАР