logo
Английн хамгийн төгс царайтай эмэгтэй хэн бэ?

Английн хамгийн төгс царайтай эмэгтэй хэн бэ?

2012/05/14
Царайлаг, үзэсгэлэнтэй гэдэг нь харьцангуй ойлголт гэж ярьдаг. Гэхдээ энэ Англи эмэгтэйг төрөлхийн хамгийн үзэсгэлэнтэй царайтай эмэгтэйгээр шалгаруулсан байна. 18 настай Флоренс Колгэйтийн царайг бараг өө сэвгүй, төгс тэгш хэмтэй гэж үзэж байгаа бөгөөд тэрээр том нүд, эгц шанаа, зузаан уруултай.
Тэрээр ярихдаа "Би нүүрээ будаагүй байх үеийн зургаа явуулах шаардлагатай байсан, миний зураг 8.000 хүнээс шилдэг тавд шалгарсан, энэ үнэхээр итгэмээргүй хэрэг байсан, үнэнийг хэлэхэд би хамгийн шилдгээр шалгарна гэж огт бодоогүй" гэжээ.
Гэхдээ хамгийн сайхан царайтай эмэгтэйг хувь хүний дүгнэлтэнд тулгуурлаж биш шинжлэх ухаанд үндэслэн шалгаруулсан байна. Судлаачдын хэлж байгаагаар нүүрний эрхтнүүдийн хоорондох зай, нүүрний урт, өргөн зэрэг нь төгс төгөлдөр байдлын гол шалгуурууд юм байна. Колгэйтийн царай тэрхүү төгс байдал руу тун дөхсөн үзүүлэлт гарчээ.
Флоренс Колгэйт түргэн хоолны газар цагийн ажил хийдэг. Гэхдээ тэрээр үйлчлүүлэгчид шинэ амжилтын маань талаар сайн мэдээгүй байгаа гэж ярьсан байна.
Колгэйт их сургуульд орж, бизнесийн менежментийн чиглэлээр сурахаар төлөвлөж байна. Гэхдээ загварын агентлагууд түүнд хамтран ажиллах санал тавьж магадгүй юм. Эсвэл тэрээр аль нэг компанийн нүүр царай болж мэднэ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш