logo
Осло хотод болсон шүүх хурлын үеэр Андерс Брэйвик рүү гутал шиджээ

Осло хотод болсон шүүх хурлын үеэр Андерс Брэйвик рүү гутал шиджээ

2012/05/14
Андерс Брэйвикийг шүүх хурлын үеэр хохирогчдын ар гэрийнхний нэг нь түүн рүү гутлаа шидсэн байна. Үүний дараа Брэйвикийг шүүхийн танхимаас авч гарчээ.
Өнгөрсөн оны долдугаар сард болсон халдлагын үеэр амь үрэгдсэн хохирогчийн ах гутал шидсэн бөгөөд тэрээр Брэйвикт хандан "Чөтгөр лүүгээ тонил, чи миний дүүг алсан" хэмээн хашгирсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүний шидсэн гутал Брэйвикийг биш шүүгдэгчийн талын өмгөөлөгч Вибеке Хайн Бараг оножээ. Цагдаа нар Брэйвикийг шүүхийн танхимаас авч гарсны дараа шүүх хуралд оролцогчид алга ташсан байна.
Aftenposten сонинд мэдээлснээр Ирак гаралтай Хайдар Мустафа Касим гутал шидсэн бөгөөд тэрээр зөв зүйл хийсэн гэж бодож байгаагаа хэлжээ.
33 настай Брэйвик өнгөрсөн оны долдугаар сард Утояа хэмээх жижиг арал дээр халдлага үйлдэж 69 хүний аминд хүрсэн юм. Хохирогчдын дундаж нас 18 байсан байна. Тэрээр халдлага үйлдсэнээ хүлээсэн ч өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн.
Андерс Брэйвик буруутай нь тогтоогдвол 21 жил хоригдох ял сонсоно. Түүнийгялаа эдэлж дууссан ч нийгэмд аюул учруулна гэж үзвэл үргэлжлүүлэн хорих юм байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш