Викториа Секретийн загвар өмсөгчид болох Линдсэй Эллингсон, Дүцен Крөүз, Эрин Хеатертон нар өөрсдийн шүтэн биширдэг алдартнуудынхаа талаар ярьжээ. Тэдний үзэж байгаагаар дуучин Бэойнсе хамгийн дур булаам ээж бол Чарлиз Терон хамгийн тачаангуй жүжигчин юм байна.
Сан Диего хотын уугууль Линдэй Эллингсон ярихдаа "Миний хувьд Женнифер Лоренс хамгийн дур булаам нүдтэй, яагаад гэвэл надад түүний тоглосон "Өлсгөлөн Тоглоом" кино их таалагдсан, миний бодлоор Лоренс үзэсгэлэнтэй, дүрэлзсэн харцтай, түүний Оскарын ёслолын үеэр өмссөн улаан даашинзыг хэн мартаж чадах билээ, үнэхээр гайхалтай харагдаж байсан" гэжээ.
Харин Эрин Хеатертон хүнийг тачаангуй, дур булаам гэж тодорхойлоход ямар хүчин зүйл нөлөөлдөг талаар хэлсэн байна. Тэрээр ярихдаа "Би өсч том болох явцдаа өөрийгөө дур булаам тачаангуй гэдгээ мэдэрдэг байсан, гэхдээ би хичээл сурлагадаа их анхаарал хандуулдаг, спортоор хичээллэдэг байсан, миний бодлоор таны гоо үзэсгэлэн, стил имиж зэргээр тачаангуй байдал тодорхойлогдохгүй, тачаангуй байхын тулд ил задгай хувцаслах шаардлагагүй, тачаангуй байдал гэдэг нь өөртөө итгэлтэй байх, биеэ хэрхэн авч явахаа мэддэг байх, өөрийгөө хайрлах зэрэгтэй илүү холбоотой. Жишээ нь та нэг өрөө рүү яваад ороход өөртөө итгэлтэй байж, тэр байдлыг тань эргэн тойрны хүмүүс мэдэрч байвал та тачаангуй, дур булаам байна гэсэн үг" гэжээ.
Викториас Секрет шинээр танилцуулж байгаа хөхний даруулгын коллекцио сурталчлах зорилгоор "What Is Sexy" нэртэй жагсаалтаа долоо дахь жилдээ гаргаж байгаа юм. Энэ жагсаалтад шалгарсан алдартнуудыг дурдъя.
Хамгийн тачаангуй жүжигчнээр Чарльз Терон, хамгийн сайхан хөлтэй эмэгтэйгээр Стэйси Кеблер, зуны хамгийн тачаангуй стил бүрдүүлсэн эмэгтэйгээр Блэйк Лайвли, хамгийн дур булаам инээмсэглэдэг эмэгтэйгээр жүжигчин Жессика Честэйн, хамгийн дур булаам нүдтэй эмэгтэйгээр "Өлсгөлөн Тоглоом" кинонд тоглосон Женнифер Лоренс, хамгийн дур булаам уруултай жүжигчнээр "Женниферийн Цогцос" кинонд тоглосон Аманда Сейфрид, хамгийн тачаангуй ээжээр Бэойнсе, хамгийн тачаангуй дуучнаар Бритни Спирс, хамгийн дур булаам кибер одоор stylebykling.com сайтын Элин Клин нар тус тус шалгарчээ.
Э.АМАР