"Dictator" буюу Дарангуйлагч кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ киноны гол дүр болох генерал Аладины дүрийг Саша Барон Коэн бүтээжээ. Тэрээр Казакстаны сэтгүүлч Борат, Бруно зэрэг шулуухан, илэн далангүй хэрнээ эрээ цээргүй гэмээр дүрүүдээрээ олонд танигдсан жүжигчин юм. Түүний хамгийн сүүлд бүтээсэн Вадияа улсын дарангуйлагч генерал Аладиний дүр ч өмнөхүүдтэйгөө төстэй болжээ.
Генерал Аладин бол Коэний шинээр бүтээсэн хошин дүр юм. Дарангуйлагч кинонд Аладин эх оронд нь ардчилал тогтох үед Нью-Йорк хотод ирж байгаа тухай гардаг байна.
Барон Коэн зураг авалт дууссаны дараа ч гэсэн киноныхоо дүрээс салдаггүй нэгэн юм. Түүний эхнэр, жүжигчин Айла Фишер хувийн амьдралынхаа талаар ярьжээ. Тэрээр хэлэхдээ "Азаар нөхөр маань өөрийн бүтээсэн дүрийнхээ зан авирыг гэртээ гаргадаггүй, гэхдээ киноныхоо дүрүүдтэй төстэй байдаг, жишээ нь Боратын дүрийг бүтээх үедээ дандаа сахалтай байдаг байсан, дараа нь хэсэг хугацаанд цайвар шар үстэй байсан, харин одоогоор би түүний урт сахлыг байнга харахаас өөр аргагүй, гэхдээ кино зураг авалт дуусах үед энэ бүгд өөрчлөгддөг" гэжээ.
Коэн Германы Канцлер Ангела Меркелд хандан хэлэхдээ "Та өөрийн гадаад өнгө үзэмжиндээ анхаарал тавих хэрэгтэй, миний бодлоор Меркел эмэгтэйлэг болбол илүү амжилттай байх болно" гэсэн байна.
Дарангуйлагч киноны нээлт Америк болон Их Британид тавдугаар сарын 16-нд болох юм байна.
Э.АМАР