Таны дарга болон захирал юм уу ерөөс таныг хариуцан ажиллаж байгаа албан тушаалтанд эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд хэлж болохгүй зургаан хариулт байдаг. Түүнээс дурдвал:
-"Би энэ ажлыг хийх ёстой гэдгийг мэдээгүй.." гэвэл юуны өмнө та өөрийнхөө үүрэг хариуцлагыг байнга тодотгож бай. Дарга чинь танд илүү үүрэг хүлээлгэж ажил өгөөд байвал та юу болж байна аа гэж өөрийгөө зөвтгөхийн оронд түүнийг аль болох яаж биелүүлэх талаар бод!
-"Тэд над руу эргэж утасдаагүй, хариу өгөөгүй..." гэж хариулбал дарга чинь танаас өөрийгөө өмгөөлөх биш санаачлагатай ажиллахыг л хүссэн.
-"Энэ талаар би сонсоогүй юм байна..."-даргадаа байнга ийм хариулт өгөөд байвал таныг эргэн тойрондоо юу болж байгааг анзаардаггүй, ямар ч байдалтай зохицох чадваргүй гэдэг дүгнэлтэд дарга чинь болон бусад хүмүүс хүрнэ.
-"Би уг нь дамжуулаад хэлчихээрэй гэж түүнд хэлсэн ш дээ...”- хэн нэгнээр дамжигдсан ажил хэзээ ч бүтдэггүй. Өөрийнхөө хийх ёстой ажлыг хэн нэгэнд ацаглаж, даалгана гэдэг нэг хэрэг. Гол нь үр дүнг нь хянах хэрэгтэй.
-"Надад харин цаг байгаагүй..."-ажлаа цагт нь амжуулдаггүй таны энэ байдал даргын чинь дургүйг хүргэж, улмаар энэ ажилд байх ёстой хүн үү, үгүй юу гэсэн эргэлзээг төрүүлнэ.
-"За яах вэ, цаг байна. Яараад яах вэ..."-гэвэл юм болгоныг маргааш гэж хойшлуулдаг зан хэнд ч хэрэггүй гэж бодоход хүрнэ. Тиймээс та эдгээр хариултуудыг хэрэглэхгүй байх хэрэгтэй.