logo
Хар тэнгисийн флот 229 жилийн ойгоо тэмдэглэж байна

Хар тэнгисийн флот 229 жилийн ойгоо тэмдэглэж байна

2012/05/14
ОУ-ын Хар далайн флотыг үүсгэн байгуулсны 229 жилийн ойг тохиолдуулан Крымын Севастополь хотод байрлаж байгаа оросын хөлөг онгоцууд туг далбаагаа баяр ёслолын байдалтай мандууллаа. Энэ алдартай флотын үүсгэн байгуулсан өдрийн баярын ажиллагаа хэзээч өөрчлөгддөгүй ёслол, хатан хаан 2-р Екатеринагийн хөшөөнд цэцэг өргөх ажиллагаагаар эхэлдэг юм. Оросын адмиралуудын шарил оршдог Владимирын дуганд үнэн алдартны шашны уламжлал ёсоор баярын хурал хурдаг юм. Өнөөдөр далайчид болон хотынхон, зочидод зориулж орос, украины жүжигчид болон флотын дуу бүжгийн чуулга концерт тоглоно. 1783 оны 5-р сарын 13-нд Азовын флотын 11 хөлөг онгоц Ахтиар эргийн сууринд орж ирэн оросын шинэ флотын үндэс суурийг тавьсан юм. Үүнээс хойш нэг жилийн дараа 2-р Екатеринагийн зарлигаар Ахтиар сууринг Севастополь гэж нэрлэсэн байна.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш