Жил бүрийн хавар ой хээрийн түймэр гарч олон га газар түймэрт автаж өдий төдий төгрөгийн хохирол амслаа гэх яриа байнга сонсогддог. Гэхдээ тэдэн хүний амь авч одлоо гэдэг нь цөөхөн. 2007 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт гарсан галыг унтраахаар явж амиа алдсан ОБЕГ-ын 20 албан хаагчийг эс тооцвол. Гэтэл энэ жил 2007 онд болсон үйл явдал дахин тохиолдож Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн ам гэдэг газарт гарсан ой хээрийн түймрийг унтраах гэж явсан Онцгой байдлын албан хаагчийн гурав нь албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдэж, хоёр нь 60, 70 хувийн түлэгдэлттэй ГССЗҮТ-д өнгөрсөн долоо хоногт хүргэгдэн ирсэн. Гурван хүний амийг авч одсон хээрийн түймэр одоо болтол унтраагүй хил давж ОХУ-ын нутаг дэвсгэр рүү ороод байна.
ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ ЭРЭЛХГЭЭР АМЬ ЭРСЭДСЭН АЛБАН ХААГЧДЫГ ӨНӨӨДӨР НУТАГЛУУЛНА
Золгүй явдал болсны дараа буюу тавдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяраар ахлуулсан ажлын баг Дорнод аймгийн Чойбалсан хотод ажилласан юм. Улаанбаатар хотоос томилогдсон баг болон Аймгийн Засаг дарга Ц.Жанлав нар хамгийн түрүүнд талийгаачдын ар гэрийнхэнтэй биечлэн уулзсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын эмгэнэлийн бичгийг Шадар сайд М.Энхболд ар гэрийнхэнд нь гардуулан өгч эх орон газар нутгийнхаа төлөө алтан амиа үл хайрлан зүтгэсэн эрэлхэг хөвгүүдийг эх орон ард түмэн нь үргэлж санаж явах болно хэмээн хэлээд эмгэнэл илэрхийлсэн юм.
Мөн амиа алдсан албан хаагчдад Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас таван жилийн цалин, тэтгэмжтэй тэнцэх хэмжээний мөнгө өгснийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм. Тодруулбал, Онцгой байдлын албаны дэслэгч, 38 настай Ч.Намжилдаш албандаа 16 жил ажилласан бөгөөд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ. Ч.Намжилдашийн ар гэрт Засгийн газрын нөөц сангаас 79,4 сая төгрөг, Онцгой байдлын албанд найман жил ажилласан 28 настай Ж.Одбаяр нь Дорнод аймгийн Эрэн хайх аврах салбарт аврагчаар ажиллаж байсан бөгөөд эхнэр охины хамт амьдардаг байжээ. Тэдний хувьд амьдралаа дөнгөж эхлүүлж орон сууцны лизингэд хамрагдан байр авч шинэ байрандаа ороод удаагүй байжээ. Түүний таван настай охин О.Жаргалмаа болон эхнэр Н.Нандинцэцэгт 80 сая 300 мянган төгрөг, Ахлах ахлагч, 28 настай С.Бат-Эрдэнэ долоон жил онцгой байдлын албанд ажилласан бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Түүний ар гэрийнхэнд нь Засгийн газраас 69,6 сая төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн байна.
Мөн Онцгой байдлын салбарын албан хаагчид амь насны даатгалд хамрагддаг бөгөөд Миг даатгалын хамт олон талийгаачдын ар гэр тус бүрт даатгалын 20 сая төгрөгийг өгсөн юм. Энэ үеэр талийгаачдын ар гэрийнхэн мөнгө төгрөг бидэнд чухал биш. Хамгийн гол нь та нар эх орныхоо төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн тэднийг маань хүндэтгэн ирсэнд маш их баярлаж байна. Төрд өргөсөн тангаргаасаа няцалгүй үнэнчээр зүтгэж яваад амь үрэгдсэн тэдэнд зориулж хөшөө цогцолбор орон нутагт нь барьж өгөхийг хүсч буйгаа удирдах албан тушаалтнуудад хэлсэн юм. Шадар сайд М.Энхболд талийгаачдын ар гэрийнхний тавьж байгаа санал, дэмжлэг туслалцааны асуудлыг бүрэн судлан үзэж, аймгийн хэмжээнд шийдвэрлэж болохыг нь шийдвэрлэж, Засгийн газарт тавьж байгаа саналыг уламжлахыг аймаг, орон нутгийн удирдлагуудад даалгасан юм. Мөн талийгаачдын төлөө Чойбалсан хотын хийдэд ном хуруулсан юм. Эх орныхоо төлөө эрэлхэгээр амь эрсэдсэн албан хаагчдыг өнөөдөр нутаглуулна.
ХҮНД ТҮЛЭГДСЭН ХОЁР АЛБАН ХААГЧИЙГ СОЛОНГОС ЭМЧ НАР ЭМЧИЛНЭ
Гал түймрийн голомтонд ажиллаж байгаад 60,70 хувийн түлэгдэлтэйгээр амьд гарсан Дорнод аймгийн Онцгой байдлын хоёр ажилтанг тавдугаар сарын есний өдөр ГССЗҮТ-д оройн 17.00 цагийн үед авчирсан. Тэдэнд тус эмнэлгийн эмч нар яаралтай эмчилгээ хийж сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн юм. Тэднийг эмнэлэгт хүргэгдэн ирсний дараа буюу цаг орчмын хойно Монгол Улсын шадар сайд Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд өөрийн биеэр ирж эмч нар болон ар гэрийнхэнтэй нь уулзсан юм. Тэрбээр ар гэрийнхэнд нь хийх ёстой бүх эмчилгээг цаг тухай бүрт нь хийх болно. Өнөөдөр Засгийн газар шуурхай хуралдаж ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон хоёр албан хаагчдын ар гэрийнхэнд тус бүр 10 сая төгрөг өгөх болсон талаар мэдэгдэж хүлээлгэн өгсөн юм.
Мөн ГССЗҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Баттөгс албан хаагчдын биеийн байдлын талаар мэдээлсэн юм. Тэрбээр албан хаагчдын биеийн байдал хүнд байгаа талаар хэлээд тэдний амьсгалын замын бүх эрхтнүүд түлэгдсэн учраас амьсгалын аппаратаар амьсгалж байгаа. Бидэнд дутагдаж байгаа эм тариа байхгүй. Бололцоотой, хийх ёстой бүх эмчилгээ хийгдэж эхэлсэн гэдгийг хэлсэн юм. Харин Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд ГССЗҮТ-ийн эмч нарт "Гурван албан хаагчийн амийг нь аварч чадаагүй ч амьд үлдсэн хоёр хүний амийг заавал аварч эрүүл болгох ёстой" гэдгийг сануулан хэлсэн юм. Түүнчлэн тэднийг Солонгосоос эмч нар ирж эмчилж хагалгаа хийх талаар ярьсан. Ингээд ГССЗҮТ-д хүргэгдэж ирсэн албан хаагчдын биеийн байдлын талаар тодруулахаар тус эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт очсон юм. Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа өвчтөнтэй цагийн хуваарийн дагуу уулздаг бөгөөд өдөрт гурван удаа орох эрхтэй байдаг юм байна. Өглөөний уулзах цагийн хуваарь өнгөрсөн бөгөөд ар гэрийнхэн нь үүдэнд хүлээж суусан юм.
Дорнод аймгийн Онцгой байдлын албан хаагч А.Болорсүхийн эхнэр А.Цэвэлмаа
-А.Болорсүхийн биеийн байдал ямар байна вэ?
-Нэг л хэвийн. Ирснийгээ бодвол амьсгалын аппараттай ч гэсэн ойр зуурын ганц хоёр үг хэлдэг болоод байгаа. Эмч сувилагч нар маш сайн тусалж дэмжиж байгаад нь баярлаж байна. Өдөр бүр боолтыг нь сольж байгаа. Боолтыг нь солих гээд бид гараад ирчихсэн сууж байна.
-Та нарын хувьд чөлөөтэй орж байгаа юу. ОБЕГ-аас Улсын онцгой комиссын даргаар ахлуулсан хүмүүс ирж уулзсан уу?
-Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа хүмүүсийн сахиуруудыг цагийн хуваарийн дагуу оруулдаг юм билээ. Гэхдээ хэрэгтэй үед оръё гэвэл оруулж байгаа. ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр байнга утсаар ярьж байгаа. Эмчтэй нь ч гэсэн ярьж байгаа гэсэн. Бас ОБЕГ-ын офицер цолтой хүмүүс ээлж, ээлжээрээ жижүүрлэн хонож байгаа. Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Алтангэрэл, БСШУ-ны дэд сайд Ундармаагийн бие төлөөлөгч гэж нэг хүн ирж уулзсан. Өнөөдөр Одбаяр гишүүн ирж уулзана гэж байсан. Ер нь төр засгаас болон эмнэлгээс үзүүлж байгаа тусламжид нь талархаж байгаагаа хэлмээр байна. Бидний зүгээс гарч байгаа зүйл юу ч байхгүй. Хааяа нэг ус зэрэг ойр зуурын зүйл л өгч байгаа.
-Та ганцаараа сахиж байгаа юм уу?
-Үгүй ээ. Манай нөхрийн ах эгч хоёр нь байгаа. Гадуур ажил хөөцөлдөөд явсан. Бид хоёр, дөрвөн настай хүү охин хоёртой. Хоёулаа Дорнодод байгаа. Хөхнөөсөө гарчихсан болохоор гайгүй л байна. Аавыгаа ийм болсон гэдгийг мэдэхгүй гүйж яваа байх. Түлэгдэлтээс нь үлдсэн сорви энэ тэр нь яах вэ. Хамгийн гол нь эрүүл энх, алсдаа янз бүрийн өвчин зовлонгүй л үлдэж байвал болох нь тэр гэж бодож байна даа.
Дорнод аймгийн Онцгой байдлын албан хаагч Г.Багабишийн эгч Г.Энхчимэг
-Биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Анх ирснийгээ бодвол яах вэ. Овоо дээрдэж л байна. Гэхдээ 70 хувийн түлэгдэлттэй хүн гэдэг чинь тийм амархан босоод ирчихгүй шүү дээ. Эмч нарын хувьд үргэлж тойрч эргээд эмчилгээг нь сайн хийж байгаа. Анхан шатны тусламж үзүүлсэн Дорнод аймгийн сэхээн амьдруулах тасгийн эмч, асрагч, сувилагч нарт баярлаж байгаагаа хэлмээр байна. Тэр хүмүүс яаралтай арга хэмжээ авч Улаанбаатар хот руу иртэл нь амийг нь дааж явуулсан шүү дээ.
-А.Болорсүх ойр зуурын л юм ярьж хөөрч байгаа гэсэн. Г.Багабишийн хувьд?
-Ижилхэн ойр зуурын ганц хоёр үг хэлээд л байгаа. Анх түлэгдсэн ухаангүй байгаа гэж сонсож байсан үеийг бодвол бидний сэтгэл санаа гайгүй л байна. Манай дүүгийн эхнэр нь бие давхар, төрөх цаг нь болчихсон. Амралтгүй байнга сахиж байгаа болохоор ядарч байх шиг байна.
-Тухайн үед хувцас хэрэглэл нь хэр сайн найдвартай байсан бол?
-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын хувьд хувцас хэрэглэл нь сайн. Бүх зүйлээр нь сайн хангаж өгдөг. Тухайн үед түймрийн голомтонд ажиллаж байсан учраас хувцас хэрэглэл нь бүрэн дүүрэн л байсан байх.
-Солонгосоос эмч нар ирж хагалгаа хийх талаар ярьж байсан. Та нарт хэлсэн үү?
-Уг нь Солонгос эмч нар ирэх юм гэсэн. Зарим нь ирчихсэн байгаа л гээд байна. Гэхдээ эмч нар нь ирж чадахгүй бол Солонгос руу явж эмчлүүлэх юм гэсэн.
Ямартай ч албан үүргээ гүйцэтгэж яваад амьд үлдсэн Дорнод аймгийн Онцгой байдлын хоёр албан хаагчийн биеийн байдал хэвийн эмчилгээ хийгдэж байна. Тэдэнд эмчилгээ хийхэд
хэрэгтэй бүх эм тариа байгаа бөгөөд ГССЗҮТ-ийн эмч нар бүгдийг хийж байгаа юм.
ГОЛОМТОНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ НОЙТОН ШУУДАЙНААС ӨӨР ЗҮЙЛ ДААНЧ АЛГА
Манай монголчууд ниргэсэн хойно нь хашгирах дуртай хүмүүс. Түүний нэгэн адил гурван хүний амийг авч, хоёр хүнийг үхэл амьдралын зааг дээр авчирсны дараа буюу тавдугаар сарын 10-ны өдөр Чойбалсан хотноо Улсын онцгой комиссын дарга ажиллах үеэрээ тус аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулсан юм. Хуралдааны эхэнд Дорнод аймгийн ИТX-ын дарга Н.Хүрэлбаатар гал түймрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хийсэн юм. Гурван гал сөнөөгчийн амь насыг авч одсон Баяндун сумын нутаг Шивэртийн аман дахь түймэр тавдугаар сарын гуравны өдрөөс эхэлж гарсан бөгөөд тус аймгийн 355 хүн, 52 машин, 22 мотоцикль дайчлагдан ажилласан байна. Ингээд тавдугаар сарын есний өдрийн 19.30 цагт гурван газарт ассан түймрийг цурманд оруулсан байна. Өргөөшөө 45 км, уртаашаа 60 км үргэлжилсэн түймрийн улмаас хамгийн их хохирол амссан газар нь Баяндун сум бөгөөд тус газар нь хөвд ургамал ихтэй, хангайн бүс давамгайлсан газар нутгийн онцлогоосоо хамаарч гуу жалга, ой модны түймрийг унтраахад их хүч гарсан байна.
Гэвч цурманд оруулсан гал тавдугаар сарын 10-ны өглөөний 05.00 цагийн үед салхины чиг өөрчлөгдөж цурманд орсон түймэр дахин дэгдэж Баяндун сумаас зүүн тийш тэлж Дашбалбар сумын нутаг руу ороод байгаа талаар Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод танилцуулсан юм. Түүнчлэн Баяндун сумын хэмжээнд хүнсний нөөцийн хомсдолд ороод байгаа бөгөөд айл өрхүүд хэрэгцээндээ байгаа нөөцөө ашиглаж, хоол хүнс хийж түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст хүргүүлж байгаа юм байна. Хамгийн гол нь өнгөрсөн өдрүүдэд гарсан түймрийг унтраах явцад Дорнод аймгийн Онцгой комиссын хэрэгцээнд байсан гал унтраах багаж хэрэгслүүдийн ихэнх нь эвдэрч муудсан байна. Үүнийг өргөтгөсөн хуралдааны үеэр тус аймгийн ОБХ-ийн удирдлагууд Улсын Онцгой байдлын даргад хэлсэн байна.
Мөн Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга тус аймагт ажилладаг уурхайн захирал татсан тамхиа бүрэн унтраалгүй хаяснаас гал гарсан хэмээн үзэж шалгаж байгаа талаар мэдэгдсэн юм. Баяндун суманд гарсан ой хээрийн түймэртэй холбогдуулан аймгийн удирдлагууд мэдээлэл хийсний дараа Улсын Онцгой байдлын комиссын дарга М.Энхболд комиссын гишүүдэд үүрэг даалгавар өгсөн юм. Тэрбээр "Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 11 түймэр гарч байгаа бөгөөд анхаарал татсан голомтын нэг нь Дорнод аймаг болоод байна. Тавдугаар сарын наймны өдөр аймгийн удирдлагууд Баяндун сумынхан хүнсний хомсдолд ороод байгаа талаарх мэдээллийг Улсын Онцгой комисст өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл арга хэмжээ авагдаагүй байгаа нь аймгийн удирдлагуудын зохион байгуулалт хэр зэрэг байгааг харуулж байна. Түүнчлэн тус аймгийн Онцгой байдлын албаны албан хаагчид ослын үеийн техник тоног төхөөрөмжөө бүрэн дүүрэн ашиглаж чадаж байгаа эсэх аврагчдыг сургах тал дээр удирдлагууд хэр ажиллаж байгаа эсэхэд анхаарал хандуулахыг хүссэн юм. Ямартай ч үйл явдлын гол төв болж байгаа Дорнод аймгийн удирдлагууд хатуухан сануулга авч ажиллахаар боллоо.
Хэдий тийм боловч хатуухан сануулга өгөөд гурав хонож байхад тус аймагт ассан гал унтраагүйгээр барахгүй голомтонд ажиллаж байгаа хүмүүст гал унтраах ямар нэг багаж зэвсэг гээд байх зүйлгүй нойтон шуудайгаар цохихоос өөр зүйл хийж чадахгүй байгаа гэх. Энэ талаар ч мөн Баяндун сумын Засаг дарга Б.Баатарцогт хэлж буй. Түүний хэлснээр түймрийн хүрээ Баяндун сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрийг бүрэн дамнаад баруун зах нь Баян-Уул сум, зүүн зах нь Дашбалбар суманд хүрсэн. Мөн Баян-Уулын отрядаас Оросын хил дагуу бүрэн шатаж түймэр зүүн талаараа хойд хил давсан. Түймэр унтраахаар барагцаагаар 173 хүн ажиллаж байгаа боловч тэдэнд ганц үлээгч аппараттай, резинэн цохиураас өөр багаж хэрэгсэлгүй бараг нүцгэн гараараа шахуу галтай тэмцэж байгаа талаар хэлсэн юм.
Бүхэл бүтэн улсын гал унтраах ажилтнууд багаж техник хэрэгслийг нь хангалттай өгч чадахгүй яахаараа ийм дутмаг байдаг байна. Жил бүрийн хавар ой хээрийн түймэр гардаг гэдгийг мэддэг л байлтай. Хамгийн гол нь хожуу ч гэсэн шуурхай хуралдаж аймгийн удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн ч түүнийг биелүүлж байгаа, дорвитой зүйл хийж байгаа дарга нар бараг л алга байгааг дээрх зүйл харуулж байгаа юм. Гал түймрийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авах гэж хүлээсээр байтал гурван хүний амийг авч одсон гал газар аван дүрэлзэж цаашид хүний амийг авдаггүй юм гэхэд Монголын ой мод, газар нутгийг тань шатааж дуусах нь байна шүү дээ, эрхмүүд ээ.
Г.Түмэнтогос
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"