logo
Таван толгой дахь уурхайд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

Таван толгой дахь уурхайд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

2012/05/14
Гэрийнхээ гадаа тоглох гэж гараад амиа алдсан ах, дүү хоёрын тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Хэргийг сануулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Таван толгой дахь уурхайн ажилчдын хотхонд баригдсан усан оргилуурт тоглож байсан хоёр хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, холбогдох шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар усан оргилуурын цахилгааны ажлыг хариуцан гүйцэтгэж байсан ажилчид холболтыг хийхдээ зориулалтын бус материал хэрэглэж, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн нь тогтоогджээ. Иймд гэм буруутай этгээдүүдийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар яллагдагчаар татаж, энэ сарын 4-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Өмнеговь аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

С.Өлзий 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш