logo
Израйль-Палестины асуудлыг шийдвэрлэх нь дэлхийн энх тайван аюулгүй байдалд чухал

Израйль-Палестины асуудлыг шийдвэрлэх нь дэлхийн энх тайван аюулгүй байдалд чухал

2012/05/15
Дэлхийн улс оронд парламент болон ерөнхийлөгчийн сонгуулиуд болж улс төрчид суудалдаа үлдэх гэж үйлээ үзэж байна. Харин нэг улс төрч хэт их хичээж байна. Энэ хүн бол Израйлийн “Хаан” гэгдээд байгаа ерөнхий сайд Бенямин Натаняху юм. Тэрээр сөрөг хүчний хамгийн гол өрсөлдөгчтэйгээ тохиролцоо хийж, засгийн газартаа оруулахаар болсон. Одоо Бенямин Натаняхугийн тэргүүлсэн эвсэл парламентын үнэмлэхүй олонхи буюу ¾ хувийг эзлээд байна. Энэ нь Израйлийн түүхэн дэх хамгийн их олонхи болсон тохиолдол юм. Одоо тэрээр хэмжээлшгүй эрх мэдлээ ашиглан Израйлийн аюулгүй байдлыг дээд зэргээр нэмэгдүүлэхээр зэхэж байна. Натаняху эвслийн засгийн газартайгаа нийлэн Палестины асуудлаар хатуу байр суурь баримтлаж, Палестиныг НҮБ-д төлөөлөлтэй тусгаар тогтносон улс болгох НҮБ-ын тогтоолын эсрэг хатуу зогссон. Тэрээр 1996 онд ерөнхий сайд болохдоо үндэсний эв нэгдлийн засгийн байгуулахаас татгалзаж байсан. 2009 онд мөн эвслийн засгийн газар байгуулахаас татгалзсан. Харин одоо тэрээр орчин үеийн шинэчлэгчидтэй эвссэн болохоор суудлаасаа мултарчих вий гэж айлгүйгээр Палестинчуудтай зоригтой энхийн элэлцээр хийх боломжтой болоод байна. Натаняху засгийн эрхэнд байхдаа Израйлийн ДНБ-ийг өсгөж, 2.2 тэрбум буюу Италийн ДНБ-тэй бараг тэнцүүлж чадсан юм. Итали улс ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 8-рт ордог юм. Дэлхийн хөрөнгийн биржүүд дээр Израйль компаниудын хувьцааны худалдаа борлуулалатаараа АНУ, Хятадын дараа байна. Өөрөөр хэлбэл Израйль компанийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн дэлхийд АНУ, Хятадын дараа хамгийн их худалдаалагдаж байна гэсэн үг юм. Зэвсэгт хүчний хувьд Израйль улс бүс нутагтаа хамгийн хүчирхэг нь байна. Хөрш улсуудынхаа алинтай ч дайтсан амархан өвдөг сөхрүүлэх чадвартай байгаа. 200 гаруй цөмийн цэнэгт хошуу бүхий пуужинтай. Баруун эргийн голоор татсан өндөр хана Палестинчуудын террорист халдлагаас Израйльчуудыг хамгаалах гол хаалт болж байна. Израйльчууд түүхэндээ байгаагүй хамгийн аюулгүй байдалд амьдарч байна. Дэлхийн улс төр шинжээчид Иран улс Израйлийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж үздэг бол Натаняху болон түүний эвслийнхэн Палестины асуудлыг шийдэж 2 тусгаар улс болгохгүй бол Иранаас ч илүү Израйлийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Израйль улс цаашид оршин тогтнох уу? Үгүй юу гэдэгт эргэлзэх олон аюул занал байгаа. Үүнд нэгдүгээрт дайснуудаараа хүрээлэгдсэн. Израйлийн эсрэг Антисимитизмийн үзэл нэмэгдсээр байгаа. Израйль-Палестины асуудал маргаантай хэвээр байгаа. Палестины Радикал үзэлт Хамас бүлэг Израйлийн тусгаар тогнолыг хүлээн зөвшөөрдөггүй зэрэг аюул занал оршсоор байгаа. Натаняху бүх эрх мэдлийг авсан энэ үедээ Израль-Палестины асуудлыг бүрэн шийдэх нь үү? Эсвэл өөрийнхөө улс төрийн байр суурийг бэхжүүлж, суудлаа авч үйдэхийн тулд ажиллах уу гэдэг нь шинжээчдийн анхаарлын төвд байгаа юм. Ямартай ч Израйль-Палестины асуудал цэгцрэх нь зөвхөн Израйль төдийгүй Ойрхи Дорнод, цаашлаад дэлхийн энх тайванд чухал гэж шинжээчид үзэж байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш