logo
Митт Ромни ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ

Митт Ромни ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ

2012/05/15
АНУ-ын консерватив үзэлт Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни Христийн Эрх чөлөө Их сургуульд хэлсэн үгэндээ тэрээр ижил хүйстнүүдинй гэрлэлтийг дэмжихгүй байгаагаа дахин илэрхийлсэн юм. Тэрээр “Аливаа үндэстний соёл иргэншил гэдэг нь тэдний итгэл үнэмшил, үнэ цэнэ, амьдралын хэв маяг байдаг. Эдгээр тулгуур зарчмууд ардчилсан чөлөөт мэтгэлцээний гол сэдэв болдог. Би зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд л гэрлэлт байж болно гэдэгт итгэдэг” гэжээ. Цагаан ордны тэргүүн Барак Обама өнгөрсөн Лхагва гаригт ижил хүйстнүүдий гэрлэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл гаргасны дараа тэрээр энэ мэдэгдлээ хийсэн юм. Обама Өнгөрсөн Лхагва гаригийг хүртэл ижил хүйстнүүд гэрлэж болох юм гэж мэдэгдэж байснаас илт дэмжсэн өнгө аяс илэрхийлээгүй байсан юм. Обама “Бид цагийн зүүг эргүүлээгүй. Бид хэн нэгэн бэлгийн чиг хандлагаасаа болж, АНУ-ын армиас хөөгддөг байсан цаг үерүүгэээ эргэж очихгүй. Бид бэлгийн сонирхол өөр ч бай бүх хүмүүс дуу хоолойгоо бусдад хүргэдэг АНУ-ыг цааш цогцлоон хөгжүүлж байна. Бид бүхэнд өөрийнхөөрөө байх эрх байгаа. АНУ бол бүх иргэддээ тэгш ханддаг үндэстэн” гэсэн юм. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар нийт Америкуудын 39 хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн эсвэл байж болох юм гэж дэмжсэн бол 27 хувь нь ижил хүйстнүүдийн эрх ашгийг хамгаалсан холбоо байгууллагуудыг болон тэдний гэрлэлтийг эсэргүүцсэн байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш