Өмнөд Солонгост далай тэнгистэй холбогдолтой шинэ технологийг харуулсан “Амьд далай ба эрэг” нэртэй Експо 2012 Ёосу үзэсгэлсэн нээлтээ хийлээ. Уг экспо 5 сарын 12-ноос 8 сарын 12 хүртэл яавагдана. Үзэсгэлэнгийн гол зорилго нь технологийн давуу талыг ашиглан далай тэнгnсийн амьтан, ургамал экосистемийг хамгаалах, зөв зохистой ашиглах, Далайн эргийг хамгаалах хөгжүүлэх, технологийг дээшлүүлэхэд чиглэж байгаа аж. Үзэсгэлэнд 100 гаруй улс орон, 10 гаруй Олон Улсын Байгууллагын зочин төлөөлөгчид ирж, Павилонд үзэсгэлэнгээ гаргасан байна. Энэ удаагийн экспог зохион байгуулагчид усан дээр хөвдөг байшин барилга, хиймэл арал, өнгө будгийн хослол гээд ер нь л усан дээр байж болох бүхий амьдрыалын хэв маягийг харуулсан нь олны анхаарлыг татаж байна. Мөн далай тэнгисийн ховордсон амьтдыг шилэн хоргонд байрлуулжээ. Экспог үзэгчид далайн морь, Белуга халим, Байгал нуурын дайлан хав, далайн луу зэрэг ховрдож, устахад хүрээд байгаа мьтыг харж болох юм байна. Үзэсгэлэнгийн хажуугаар далай тэнгисийн үүсэл хэгжлийн талаарх үлгэр домгийг харуулсан урлагийн тоглолтууд болно. Уг үзэсгэлэнг зохион байгуулснаар Өмнөд Солонгос улсын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.2 триллион доллараар нэмэгдсэн. Шинээр түр зуурын 80 орчим мянган ажлын байр нэмэгдэнэ. Експо 2012 Ёосу үзэсгэлэнг үзэхээр 8 сая орчим хүн ирнэ гэж зохион байгуулагчид тооцож байна.
Shuum.mn
Shuum.mn