logo
Обама Владивостокийн уулзалтад оролцохгүй

Обама Владивостокийн уулзалтад оролцохгүй

2012/05/16
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ оны есдүгээр сард Владивостокт болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АНДЭЗХАБ/ уулзалтад оролцохгүй гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни албан ёсоор мэдэгджээ.
Обама Владивостокийн уулзалтад оролцохгүй байж магадгүй нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энэ сарын 18-19-ны хооронд Кэмп-Дэвидэд болох "Их 8"-ын уулзалтад оролцохгүй болсонтой огтхон ч холбоогүй гэж Карни өмнө нь мэдэгдэж байсан юм.
Путиныг "Их-8"-ын уулзалтад оролцохгүй болсныг тавдугаар сарын 9-нд албан ёсоор мэдэгдсэн билээ. ОХУ-ын Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан гэдэг тайлбарыг тэрбээр өгсөн юм.
АНДЭЗХАБ-ын уулзалт энэ оны есдүгээр сарын 2-ноос 9-ний хооронд Владивосток хотын ойролцоох "Русский" арал дээр болно. Энэ үеэр АНУ-д тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обамаг албан ёсоор нэр дэвшүүлэх Ардчилсан намын их хурал болох ажээ.
Д.Жаргал  
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш