Тавдугаар сарын 15-нд Ираны цөмийн физикчийн амийг хөнөөсөн хэрэгт буруутай нь тогтоогдсон 24 настай "Израилийн тагнуулчийг" цаазаар авсан тухай тус улсын телевизийн сувгууд мэдээлжээ.
Ираны иргэн Мажид Жамали Фашийг профессор Масуд Али Мохаммадийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж цаазаар авах ял оноосон байна. Эрдэмтэн 2010 оны нэгдүгээр сард Тегеран хотын төвд автомашины зогсоолд байрлуулсан байсан машиных нь ойролцоо тэсрэх төхөөрөмж суурилуулсан мотоцикл дэлбэрсний улмаас амиа алдсан юм.
Мөрдөн байцаалтын үеэр Фаши өөр халдлагуудыг үйлдэхээр төлөвлөж байсан боловч дараа нь гүйцэтгэхээс татгалзсан гэж ярьсан байна. Тухайлбал, тэрбээр физикч Мажида Шахриаригийн амийг хөнөөхгүй байхаар шийджээ. Гэвч эрдэмтэн хожим нь алагдсан юм.
Мохаммадиг Израилийн тусгай албаныхны даалгавраар устгасан гэдгээ Фаши хүлээсэн байна. "Едиот Ахронот" сонинд бичсэнээр, тэрбээр "Моссад"-ын тагнуулчдыг өөртөө элсүүлж дараа нь Израильд сургаж байсан тухайгаа ярьсан ярилцлагыг саяхан Ираны телевизийн сувгаар гаргажээ. Фашигийн хэлснээр, израильчууд түүнд эрдэмтнийг хөнөөснийх нь шанд 50 мянган доллар амласан боловч тал хувийг нь төлсөн байна.
Сүүлийн жилүүдэд Ираны наад зах нь таван цөмийн физикч эрдэмтний амийг хөнөөжээ. АНУ болон Израиль улс ийм аргаар Ираны цөмийн хөтөлбөрийг тасалдуулахыг оролдож байна гэж Тегераны эрх баригчид үзэж байгаа аж.
Д.Жаргал
МОНЦАМЭ