Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв.
Ирэх оны Үндсэн чиглэл нь Өсөлтийн үр шимийг нийгмийн бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн бодлого, Бодит салбарын хөгжлийн бодлого, Байгаль орчин, бүс нутгийн хөгжлийн бодлого, Хүнд өгөөжтэй нийгмийн бодлого, Төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэл, Гадаад бодлого, батлах хамгаалах гэсэн бүтэцтэй юм байна. Энэ хүрээнд 2013 онд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, 2013 оны эцэст хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэрийг тусгаснаас гадна зорилтыг хариуцан хэрэгжүүлэх яам, байгууллага, зорилт тус бүрийн уялдах хөтөлбөр, бодлогын баримт бичгийг тусгасан хэмээн ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Засгийн газар 2013 онд макро эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахын зэрэгцээ энэ өсөлт нь иргэддээ өгөөжтэй байхад онцгой анхаарна гэж тэрбээр хэллээ. Түүнчлэн өсөлтийн үр дүнд бий болох баялгийг ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, амьдралын чанарыг сайжруулж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн болон хууль, эрхзүйн орчныг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол хүний хөгжлийг тэтгэх зорилтыг дэвшүүлжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.