"Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" тогтоолын төслийг Я.Батсуурь нарын гишүүд санаачилжээ. Тэрхүү тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Төрийн өмчийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах арга, хэлбэрийг өөрчилж, ил тод, нээлттэй, шударгаар гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэн боловч хувьчлалд хамрагдах боломжтойгоор зохион байгуулах аргыг хэрэглэх цаг нь болсон гэж үзэн нэр бүхий гишүүд дээрх тогтоолын төслийг боловсруулсан юм байна.
Энэхүү Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдвал эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлах асуудлыг зөв, оновчтой, шударга зохион байгуулах боломжтой болох ажээ. Хугацаа алдсан, үр дүнгүй өмч хувьчлал явагдаж болзошгүйг таслан зогсоох сайн талтай гэнэ.
Төрийн өмчийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилж байгаа нь өнөөдөр авлига, хээл хахуулийг хөхүүлэн дэмжих үндэс суурь нь болж байгаагийн зэрэгцээ сонирхогч этгээдүүдийн хооронд зөрчилдөөн, удаан хугацаанд үргэлжилсэн маргаан үүсч, эцсийн дүндээ цаг хугацаа алдсан, үр дүнгүй, нийгэм, эдийн засгийн хувьд өгөөжгүй ажил болдог хэмээн Я.Батсуурь гишүүн шүүмжилсэн юм.
Харин төрийн өмчийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахын давуу тал нь Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хүн амд хувьцааны үнэ цэнийг ойлгуулах, иргэн бүрт /үүнд хувьчлагдаж буй хуулийн этгээдийн ажиллагсад хамаарна/ үнэт цаасны зах зээлд оролцож төрийн өмчийн компаниудын хувьцааг эзэмших боломжийг нээх, улмаар тэдэнд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой ажээ.
УИХ-ын гишүүн Д.Зоригт, Хувьчлагдаж буй төрийн өмчит компанийн хувьцааны 5 хувийг тухайн компанид ажиллаж буй хүмүүст эзэмшүүлэх талаар заалт оруулсан юм байна. Үүний үндэслэлийг тайлбарлахгүй юу хэмээн лавласан. Я.Батсуурь гишүүн, энэ бол бусад оронд байдаг жишиг гэж тайлбарласан. Тухайн компанид ажиллах хүчний тогтвортой байдалд дээрх шийдвэр нөлөөлөхөөс гадна хувьчлагдсаны дараа үйл ажиллагаанд хяналт тавих давуу талтай хэмээлээ. Засгийн газраас зарчмын хувьд дэмжиж байна гэсэн санал ирүүлсэн юм байна. Гол нь хувьчлалыг Хөрөнгийн биржээр, иргэд, олон нийтэд нээлттэй зарчмаар явуулах ёстой гэж тэрбээр үзэж байгаагаа хэлсэн юм. Гишүүд ийн хэлэлцээд уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.