logo
Америк цаначин 50 метр өндрөөс унаад амьд үлджээ

Америк цаначин 50 метр өндрөөс унаад амьд үлджээ

2012/05/16
Канадын Бритиш Коламбия мужид байдаг Декер ууланд цанын нэгэн бааз байдаг. Энэ уулын орчим саяхан нэгэн цаначин цасан ангалд унаж осолджээ. Америкийн Сиэтл мужаас ирсэн цаначин Николай Попов 160 фийт буюу ойролцоогоор 50 гаруй метр гүнд унаж тусламж авч чадалгүй хэсэг уджээ. Түүний ярьж байгаагаар гулгаж байхад нь гэнэт цас цөмөрч доош унасан байна. Ангалыг цас бүрхсэн байсан тул нүхийг холоос харах ямар ч боломжгүй байжээ. Түүнийг аварсан аврах багийн албан хаагч Дэрен Романогийн хэлснээр цас маш зөөлөн болсон байсан учир цаначинг аврахад багагүй хүндрэл бэрхшээл учирсан байна. Николай Попов хэдийгээр урд нь гулгаж байсан цаначин гэнэт алга болсныг анзаарч хурдаа хасч байсан боловч амжилгүй ангалд унажээ. Цаначид гар утасгүй байсан болохоор тусламж авах боломжгүй 2 цаг гаруй нүхэнд хэвтсэн байна. Аврагчид дуудлага авангуутаа шуурхай иржээ. Тэд амсар дээр ирэнгүүтээ холоос олс унжуулж Николай Поповыг гаргаж авах хэд хэдэн оролдлого хийсэн аж. Азаар Попов нүхний хамгийн гүнд бус харин дунд хэсэгт нь тогтсон байж. Мөн гэмтэж бэртээгүй байжээ. Аврах ажиллагаа 2 цаг 30 минут үргэлжилжээ. АНУ болон Канадчууд аврах ажиллагаагаар дэлхийд тэргүүлдэг байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш