logo
Гаррет МакНамара 23.7 метр өндөр далайн давалгаан дээгүүр гулгаж Гиннесийн дээд амжилт тогтоолоо

Гаррет МакНамара 23.7 метр өндөр далайн давалгаан дээгүүр гулгаж Гиннесийн дээд амжилт тогтоолоо

2012/05/16
Усны скейтчин Гаррет МакНамара 23.7 метр өндөр далайн давалгаан дээгүүр гулгаж Гиннесийн дээд амжилт тогтоосон байна. Тэрээр өнгөрсөн 11 сард Назарегийн Португали улсад тогтоосон дээд амжилтыг эвджээ. Гиннесийн дээд амжилтыг бүртгэгчид түүний өндөр давалгаан дээгүүр гулгаж байгаа дүрс бичлэг, фото зургийг авч баримтжуулсан аж. Тэдний хэмжсэнээр далайн давалгааны өндөр яг 78 фийт буюу 23 метр өндөр байжээ. Харин зарим эх сурвалжууд далайн давалгаа бараг 30 метр хүрч байсан гэж мэдээлсэн байна. Давалгааны өндрийг нарийн хэмжихэд хүндрэлтэй байдаг. Өндрийг фото зургаас эсвэл видео бичлэгээс харж, хэмжихгүй бол давалгаа богино хугацаанд үүсээд буучихдаг. МакНамара усны скейтээр гулгах нь зүгээр л мэдрэмж, таашаал гэж үздэг байна. Одоо 44 настай тэрээр дэлхийн дээд амжилт тогтоосныхоо төлөө Гиннесийн дээд амжилт хэмждэг байгууллагаас 15 мянган доллараар шагнуулжээ. 2008 онд Калифорни мужийн Кортес банк орчимд Майк Парсонс дэлхийн дээд амжилт тогтоож байсан байна. Харин энэ удаад дэлхийн дээд амжилтын эзэн Хавай арлаас тодорчээ. Гаррет МакНамара 17 настайгаасаа эхлэн усны скейтээр хичээллэжээ. Сюрфинг буюу усны скейтээр гулгагчид тодорхой цаг улиралд далайн давалгаа өндөрсөх үед гулгадаг. Усан онгоцноос зүүгдэх, цаасан шувуу ашиглах, цээжээрээ хэвтэж гулгах гээд маш олон төрөл байдаг байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш