logo
Ливийн иргэний дайны үеэр НАТО 72 энгийн иргэний аминд хүрчээ

Ливийн иргэний дайны үеэр НАТО 72 энгийн иргэний аминд хүрчээ

2012/05/16
Хойд Африкийн Ливи улсын Мажер хот бол өнгөрсөн жилийн иргэний дайны үед НАТО-гийн агаарын дайралт, бөмбөгдөлтөд өртсөн хотуудын нэг юм. Нью-Йоркт байрладаг хүний эрхийн Human Rights Watch байгууллага НАТО агаарын дайралт хийх үеэрээ 72 энгийн иргэний аминд хүрсэн гэж гомдол гаргаад байгаа. Амиа алдсан 72 хүний 20 нь эмэгтэй, 24 нь хүүхэд байсан гэж тэд үзэж хэллээ. Human Rights Watch байгууллага өнгөрсөн 2-р сард НАТО-гийн дайралтад орон гэрээ бөмбөгдүүлж, гэр бүлийн 14 гишүүдээ алдсан 61 настай Али Хамидын яриаг баримт болгон дэлгэсэн байна. Али Хамид “НАТО уг нь энгийн иргэдийг хамгаалах гэж босогчдод агаарын дэмжлэг үзүүлсэн. Дайралтыг хиймэл дагуулаас авсан мэдээллээс авч байсан учир тэд энгийн иргэн байсан гэдгийг тэд мэдэж байсан. Бүх зүйл ил тод болсон. Тийм байхад НАТО яагаад манай гэр бүлийн гишүүдийг бөмбөгдсөн юм бэ?” гэсэн байна. Human Rights Watch байгууллага барууны орнуудын эвсэл амиа алдагсдын ар гэрт нөхөн олговор өгөх ёстой гэж үзэж байна. Уг байгууллагын ажилтан Фред Абрахамсын ярьж байгаагаар НАТО одоог болтол энгийн ирэдийн аминд хүрсэн гэдгээ няцаасаар ирсэн. Тэд болсон үйл явдалд мөрдлөг шалгалт явуулахаас татгалзсаар ирсэн. Тэд үнэн мөнийг тогтоохоос зайлсхийж байгаа аж. Ливийн иргэн Муаммар Ал-Жаруд мөн уг агаарын довтолгооны үеэр НАТО-гийн бөмбөгт өртөж гэр бүлийн гишүүдээ алджээ. Түүний ярьж байгаагаар тэрээр ээж, эхнэр, охиноо алдаж өөрөө шархадсан юм байна. Нэгэнт НАТО хөдлөхгүй байгаа болохоор Human Rights Watch байгууллага өөрсдөө бие даан мөрдлөг шалгалтыг явуулахаар болсон байна. Уг байгууллага НАТО яагаад энгийн иргэдийн аминд хүрсэн болон уг дайралтын үед андуурал, үл ойголцох байдал гарсан уу эсвэл НАТО мэдэж байсан мөртлөө зориуд дайралт хийсэн үү гэдгийг олж, тогтоохоор ажиллаж буй аж. Харин НАТО аль болох энгийн иргэдийн амь насыг хамгаалж, цэргийн ажиллагаа явуулсан. Ливид болсон уг явдал нь дайн байсан учир НАТО аль нь энгийн иргэн, аль нь Каддафигийн зэвсэгт дайчин байсныг ялгахад хүндрыэлтэй байсан гэж мэдэгдсээр байгаа юм.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш