Австрийн нийслэл Вена хотод нэгэн өвөрмөц кафе үүд хаалгаа нээжээ. Энэ кафед ирсэн үйлчлүүлэгчид уух зүйл захиалж болохын зэрэгцээ мууртай хамт тоглох боломжтой. "Неко" буюу Японоор Муур нэртэй кафе энэ сарын эхээр Вена хотын төвд нээгдсэн байна.
Кафены эзэн амьтанд хайртай үйлчлүүлэгчиддээ зориулж Соньяа, Томас, Мориц, Лука болон Момо нэртэй таван муурыг амьтан хамгаалах газраас авчирчээ. 20 орчим жилийн өмнө Японы Нагояагаас Вена хотод шилжиж ирсэн 47 настай Такако Ишимицу энэ кафег нээсэн байна. Тэрээр Вена хотын албаны хүмүүстэй ариун цэврийн асуудлаар хэлэлцэж эхэлснээс хойш гурван жилийн дараа шинэ кафегаа нээх зөвшөөрлийг авчээ.
Ишимицу Японы соёлын нэгээхэн хэсгийг Австричуудад сурталчлан таниулах зорилгоор кафегаа нээхээр шийдсэн гэдгээ хэлсэн байна. Тэрээр ярихдаа "Австричуудад танил бус зүйлүүдийг гаргаж ирэх нь сайн хэрэг, надад олон санаа байсан, энэ кафег нээх нь хэрэгжүүлэхэд хамгийн дөхөмтэй санаа байсан, энэ кафег нээснээрээ Вена хотын амьтан хамгаалах газарт тус болж байгаа хэрэг, бидний зорилгын нэг бол гэртээ муур тэжээх боломжгүй хүмүүст аз жаргал бэлэглэх" гэжээ.
Тэрээр мөн үйлчлүүлэгчдийн 99 хувь нь "мууртай" кафены талаар эерэг сэтгэгдэлтэй байгааг хэлсэн байна.
Э.АМАР