Гадаад дахь монголчуудыг УИХ-ын сонгуульд оролцуулахад аль болох зардал чирэгдэл гаргалгүй, нэг л удаа Дипломат төлөөлөгчийн газраа ирж саналаа өгөх боломжоор хангах тухай Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хэлэлцэв.
Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын саналыг авах хүрээнд Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо хамтран журам баталсан. Гэвч уг журамд гадаадад амьдарч байгаа монгол иргэн нь УИХ-ын сонгуульд оролцохын тулд тухайн орон дахь Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэх ёстой. Хэрвээ шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол түүнийгээ давхар хийлгэнэ. Дараа нь УИХ-ын сонгуульд оролцохоор саналаа өгөхийн тулд ирэх зургадугаар сарын 10-нд дахин Дипломат төлөөлөгчийн газраа хүрэлцэн очиж сонгуульд саналаа өгөхөөр заагаад байгаа юм байна.
Гэтэл жишээ нь, АНУ-д гэхэд л Монгол Улсыг төлөөлсөн Дипломат төлөөлөгчийн газар ердөө хоёр хотод л байдаг тухай З.Энхболд гишүүн хэлсэн. Тэрээр нэг нь Сан-Франциско, нөгөө нь Вашингтонд байдаг гэсэн юм. Тэгтэл Нью-Иорк, Чикаго зэрэг хотод монголчууд олноороо амьдардаг, тэдгээр иргэд сонгуульд оролцохын тулд эхлээд бүртгүүлнэ, дараа нь саналаа өгнө гэж дахин Дипломат төлөөлөгчийн газар руу ирнэ. Ингээд бодохоор монгол иргэд онгоцоор хоёр дахин нисэх шаардлага бий болжээ. Ийм бэрхшээл зөвхөн АНУ-д амьдарч байгаа монголчуудад тохиолдоод буй юм биш, Англи зэрэг улсаас эхлээд нэлээд хэдэн улсыг нэрлэж болох юм гээд З.Энхболд гишүүн асуудлаа тайлбарлаж, хүмүүсийн санал гомдол ч ирж байгаа гэсэн.
Тиймээс УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалт бүртгэлийн хяналтын дэд хорооноос “Гадаад дахь монголчууд нь УИХ-ын сонгуульд саналаа өгөхийн өмнө бүртгэлд хамрагдахдаа заавал биеэр Дипломат төлөөлөгчийн газраа очих шаардлагагүй. Утас, факс, майл хаяг зэргийг ашиглан сонгуульд оролцох бүртгэлээ хийлгэх боломжтойн зэрэгцээ шинэчилсэн бүртгэлээ мөн хийлгүүлж, УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж болох юм” гэсэн саналыг оруулж тэрээр оруулж ирсэн билээ.
Гэвч энэхүү асуудлын хүрээнд УИХ дахь хоёр намын бүлгийн дунд мөн л нэлээд мэтгэлцээн үүсч байлаа.
Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам Сонгуулийн тухай хуульд заасан заалтын дагуу журмаа баталчихсан байхад, дахиад өөрчлөх нь тогтворгүй байдал үүсгэнэ. Монгол Улсад амьдарч байгаа иргэн, гадаад улсад амьдарч байгаа иргэн хоёрын дунд хоёр өөр харилцаа үүсч байна. Одоо Монголдоо амьдарч буй иргэдийн хувьд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдая гэхэд хаягийн шилжүүлэлт хийхийг зогсоосноос болж сонгууль өгөх боломжгүй болчихоод байгаа. Гэтэл гадаадад амьдарч байгаа монгол иргэдийг утас, факс зэргийг ашиглан шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж болно гэж өөрчлөх нь хуулиа зөрчсөн хэрэг болох вий дээ. Тиймээс дээрх журмыг өөрчлөх шаардлагагүй гэж зарим нь хэлж байсан юм.
Харин нөгөө хэсэг нь, гадаад оронд байгаа монголчуудыг сонгуульд оролцуулахын тулд ядаж нэг л удаа онгоцоор нисээд саналаа өгөх тэр бололцоог хуулийн хүрээнд олгох ёстой. Тэд энд амьдарч байгаа монголчууд шиг нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү очих гэж байгаа хэрэг биш. Хувиасаа зардлаа гаргаж саналаа өгнө. Тиймээс зөвхөн сонгууль өгөхдөө Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж, саналаа өгөхөөр чирэгдэл багатай болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Эцэст нь, гадаад дахь монголчууд УИХ-ын сонгуульд саналаа өгөхийн тулд хоёр удаа Дипломат төлөөлөгчийн газраа очих уу, эсвэл нэг удаа юу гэдгийг журам баталсан Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо дахин хэлэлцэхээр болсон.