Газын зурвас дахь НҮБ, Улаан Загалмайн байгууллагын албан байрны гадна жагссан иргэд Израйлийн талд илүү шахалт үзүүлэхийг шаардаж байна. Учир нь Израйлийн шоронд Палестины хоригдлууд өлсгөлөн зарласнаас хойш 76 өдөр өнгөрчээ. 1.600 орчим хоригдол Израйлийн хорих байрны нөхцлийг сайжруулахыг шаардан хоол унднаас татгалзаад байгаа юм. Тэд ар гэрийн эргэлтийн тоог нэмэгдүүлэхийг мөн шаардсан байна.
Хоригдлууд өлсгөлөн зарласнаас хойш Баруун Эрэг болон Газын зурвас дахь Палестинчууд бараг өдөр бүр эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж байгаа аж.
Хэрэв аль нэг хоригдол амиа алдвал эмх замбараагүй байдал үүсч болно гэдгийг Палестины улс төрчид Израйльд анхааруулжээ.
Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас мэдэгдэхдээ "Нөхцөл байдал маш хүнд байна, зарим хоригдолд муу зүйл тохиолдвол үндэсний хэмжээнд хэн ч тогтоон барьж дийлэхээргүй аюул гамшиг бий болж болно гэдгийг бид нэг биш удаа хэлсэн, тиймээс хоригдлуудын шаардлагыг хүлээж авах замаар энэ асуудлыг шийдэх нь бидний хэлэлцээний гол сэдэв байсан, Израйлийн засгийн газар тэдгээр шаардлагуудыг аль болох ойрын хугацаанд хүлээж авна гэдэгт найдаж байна" гэжээ.
Израйлийн албаны хүмүүсийн мэдээлснээр Палестины бүх хоригдлыг эмчийн үзлэгт хамруулж байгаа юм байна. Израйлийн шоронгуудад Палестины 7.000 орчим иргэн хоригддог талаар мэдээлэл байдаг юм.
Э.АМАР